Яагаад охид, бүсгүйчүүд хэт том хөхтэй байдаг вэ?
Бэлгийн бойжилтийн эрт үед хэт том хөхтэй байж болох ба үүнийг “онгон үеийн томролт” гэж нэрлэдэг. Хөх томорч эхэлснэс хойш түүнийг зогсоодог ямар нэгэн механизм ажлаа хийгээгүйн улмаас хөх томорсоор асар том хэмжээтэй болж биеийн бусад хэсгүүдтэй харьцаа нь алдагддаг.Заримдаа энэ байдал удам дамждаг.
Том хөх нь өсвөр насны охидод маш их дарамт үзүүлдэг.Сургуулийн хүүхдүүдээс элдвийн юм сонсч жижиг хөхтэй охидуудыг бодвол бие бялдарын таагүй байдлыг илүү их амсдаг. Тэд спортын тэмцээн уралдаанд орж чадахгүйгээр барахгүй нуруу нь байнга өвддөг. Ийм хөхтэй охидууд хөх сайн дарах даруулга үргэлж хэрэглэх шаардлагатай болно.
Хэрвээ хөх багасгах мэс засалд орвол хүүхдээ хооллох чадвар багасдаг учир төрөх хүртлээ хөхөө багасгах хагалгаа хийхгүй байхыг шаарддаг. Хэрэв хүүхэдтэй болохыг хүсвэл уг байдлыг улам дордуулж болох юм. Хөх сүү орохын хэрээр томорч асар том хөхтэй болно.

Хэт том хөхтэй холбоотой асуудлууд бэлгийн бойжилтын үе дууссаны дараа арилчихгүй. Зарим том хөхтэй эмэгтэйчүүд, жирэмсэлсний дараа хөх нь мэдэгдэхүйц томорсон байхыг мэддэг, зарим нь биеийн жин нэмэгдэх эсвэл цэвэршилтийн дараа хөхний хэмжээ нэмэгдсэнээс тааламжгүй байдал үүсэх болсон зэрэг өгүүлэмж хэлдэг. Сүүлчийн тохиолдлуудад олонх мэс засалчид шарх эдгэрэлтийн явцад хүндрэл гарах эрсдэл ихтэйн улмаас мэс заслыг биеийн жингээ бууруулах хүртэл нь хүлээх хэрэгтэй гэж үздэг. Гэвч энэ нь заримдаа сэтгэлзүйн хувьд эсрэг нөлөө үзүүлдэг. Хэт том хөхтэйн улмаас их идэж дасан зохицолыг илүү нэмэгдүүлэн, үүгээрээ асуудлыг хурцатгаж сэтгэл гутралд орсон бүсгүйчүүд ч байдаг. Ийм тохиолдолд мэс заслын аргаар багасгах замаар харагдах байдлыг нь сайжруулсан хөх нь тэднийг өөрсдийнхөө бусад байдлыг сайжруулахад нь түлхэц болдог. Зарим эмэгтэйчүүд хэт том хөхийг асуудал гэж боддоггүй. Европ эмэгтэйчүүд “миний хөх хэт том боловч тэр нь тачаангуй, эмэгтэйлэг байдлыг илүү тодотгож, намайг бусдаас ялгаруулдаг” гэж бахархдан ярьцгаадаг байна.
“Хөхний эрүүл мэнд” 2014 он
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
jargalmaa
(122.201.22.152)
2018-10-14 16:41:18
sain bnu bi odoo 13 tai minii nasnii ohid tom huhtei gevch miniih ih jijig uuriin nasnii huuhduudees ih ichih yum yah ve bas yaval tom huhtei boloh ve
0
0
0
Хариулах
өсвөрийн охин
(66.181.187.127)
2017-02-03 18:56:02
сну би 11 настай миний хөх одоо маш том би лэвчигний D C размериг өмсдөг миний хөх хэт том байгаан асуудал мөн болов уу
0
0
0
Хариулах
osvor nas
(202.126.91.217)
2016-06-25 03:47:37
sain bna uu bi odoo 15 tai getel minii ***** mash jijig ygd ter ym bol yaval deer ve heleed ogooch
0
0
0
Хариулах





