“Гэгээн муза-11” олон улсын наадмын шилдгүүд тодорлоо
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-11” олон улсын наадам өчигдөр уламжлал ёсоор улаан хивсний баяраар эхэллээ. Өнгөрсөн жилийн наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцсон. Харин энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөн, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-сын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажилласан юм.

Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлч шилдгийн шилдгийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлч шилдгийн шилдгийн төлөө өрсөлдлөө.
ДРАМ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- “Кихот ноён” /УДЭТеатр/
- “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/
- “Хоёр хүний дэмийрэл” /Египтын “Давалгаа” театр/
- “Сандал” /”Вlаск bох” театр/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
- Шилдэг зураач: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
- Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
- Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
- Шилдэг эрэгтэй гол дүр: “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
- Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
- Шилдэг найруулагч: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг хөгжмийн зохиолч: ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгий бүтээл "Монгол шатрын домог" Х.Дорноо
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын бүтээл "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчинБ.Сарантуяа
- Шилдэг эрэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн
- Шилдэг эмэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг
- Шилдэг зохиолч: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан
- Шилдэг найруулагч: ӨМӨЗО-ы “Монгол шатрын домог” жүжгээр найруулагч Г.Навчинхуар.
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
- “Наташагийн мөрөөдөл” /Монгол/
- “Солиорол” /Монгол/
- “Бичлэг” /Монгол/
- “Шүтээн гэмээр диван” /Монгол/
- “Хүний дуу хоолой” /Тува/
- “Хүлээлт” /Серби/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг эмэгтэй жүжигчин: "Black Box" театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир
- Шилдэг эрэгтэй гол дүр: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал
- Шилдэг зохиолч: “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид
- Шилдэг тайзны зураач: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар
- Шилдэг найруулагч: “Тэнгэрийн аялгуу” жүжгийн найруулагч Д.Сангибат.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
- Драмын театрын бүтээл “Норовын намтар"
- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
- Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга
- Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
- Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа
- Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн
- Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл
- Шилдэг найруулагч: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн найруулагч Ч.Түвшин
Шилдгийн шилдэг уран бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид тус тус тодорлоо.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







