Майли Сайрус Селана Гомезийг үзэн ядаж буйгаа үзэгчдийн өмнө ийнхүү илэрхийлжээ

Этгээд сонин хувцаслаж, үйлдлээрээ мөн л олны анхаарлыг татаж, Лэди Гагагийн араас орж байгаа гэгдэх Майли Сайрусын аялан тоглолт сонин хачин үйл явдлаар дүүрэн үргэлжилсээр байгаа юм. Дуучин Майли Сайрус өнгөрсөн ням гарагт Италийн Миланд тоглолт хийх үеэрээ Селена Гомезийн зургийг үзэгчид рүү шидэж, түүнийг үзэн ядаж буйгаа илэрхийлжээ. Энэхүү үйл явдал үүнийг "FU" хэмээх дуугаа дуулах үеэр болсон байна.

Ийнхүү Селанаг үзэн ядаж буйгаа үзэгчдийн өмнө илэрхийлэх болсон нь Жастин Бибертэй холбоотой гэж шүтэн бишрэгчид нь үзэж байгаа аж. Тодруулбал Жастин Майли Сайрус нар олон жилийн өмнөөс найзууд байсан гэнэ. Селена Гомезтой ч мөн найзын харилцаатай байжээ. Гэвч тэдний дунд таагүй үйл явдал өрнөсөн бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.