Жанет Жексон анхны хүүхдээ тээж байна
Энэ жил 49 нас хүрсэн дуучин Жанет Жексон анхны хүүхдээ тээж буй тухайгаа Us Weekly сэтгүүлд ярьжээ. Тэрээр дөрөв дүгээр сарын 6-нд өөрийн фейсбүүк хуудсандаа 8 дугаар сарын 31-нд эхлэх байсан аялан тоглолтоо цуцалснаа мэдэгджээ.


Юун түрүүнд миний тоглолтыг үзэхээр ирэх гэж байсан хүмүүстээ маш их баярлалаа хэмээн хэлжээ. Эмч түүний биеийг хяналтандаа авсан байна. Жанетийн анхны хүүхэд ийнхүү 50 насанд нь мэндлэх юм. Тэрээр 2012 онд нууцлаг бизнесмэн, тэрбумтан Виссам Ал Мана гэгч эртэй дэр нэгтгэсэн билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







