Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог вэ?

ОРОЙН ЗООГОНД НЭГДЭЕ
Аз жаргалтай гэр бүлийн гишүүд оройдоо нэг ширээнд (дугуй юмуу зуйван ширээ илүү сайн) сууж хоолоо идэнгээ ярилцдаг. Тухайн өдөр өөрт тохиолдсон сонин содон зүйлс, асуудал бэрхшээлийнхээ тухай ярилцахаас гадна хөгжилтэй зүйл ярьж инээлддэг. Ийм халуун дотно оройн хоолны үеэр зурагтаа унтраах хэрэгтэй. Тэгэхгүй бол анхаарал сарних талтай. Нэгэнт чухал асуудал болон бэрхшээлээ тухайн өдөртөө яриад, илэн далангүй байж хэвшвэл гэр бүлийн гишүүд аливаа асуудлыг хялбархан даван туулдаг болно. “Гэр бүл бол эмчилгээний жижиг баг юм” гэсэн онол ч бий. Германы сэтгэл судлаач Берт Хеллингерийн хэлснээр, зүгээр ч нэг баг биш, маш их нөөц бололцоотой баг гэнэ. Гэр бүлийнхний сайн энерги болон сэтгэл засах нөөц нь хэзээ ч шавхагдашгүй юм.
ОРЛОГО ИХ, БАГА НЬ ХАМААГҮЙ, БҮГД АЖИЛТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Гэр бүлийн бүх гишүүн өөр өөрийн ажил албатай байхаас гадна, тэдэнд баяр баясгалан өгдөг сонирхол, хоббитой байвал аз жаргалтай байх болно. Эхнэр, нөхөр хоёулаа их, бага нь хамаагүй орлоготой байх хэрэгтэй. Аз жаргалын хэмжээ гэр бүлийн эдийн засгийн байр сууриас огтхон ч хамаардаггүйг батлаад байгаа. Хоёулаа өөрийн гэсэн ажил алба, сонирхолтой байвал тэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй болдог аж.
ГАНЦААРДАХ БОЛОМЖ ОЛГО
Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх орон зай хэрэгтэй. Сайхан гэр бүлийн гиш үүн бүрт, жаахан хүүхдэд ч хувийн орон зай байдаг бөгөөд бусад нь түүн рүү өнгийдөггүй, хүндэтгэлтэй ханддаг аж. Тус тусын өрөөгүй ч гэсэн ганцаараа суугаад бодох, юм унших боломж олговол “аз жаргалын даавар” илүү ялгарахад дөхөмтэй. Ялангуяа эрчүүд хэсэг хугацаанд ганцаараа байх дуртай. Эрт цагт тэд галын дөлийг ширтэн удаан суух дур тай байсан бол орчин үед автомат угаалгын ма ши ныг ажиллаж байхыг нь шир тдэг болсон гэсэн сонирхолтой судалгааг эрдэмтэд хийжээ. Дашрамд дуул гахад, зурагтын өмнө хэдэн цагаар хөдөлгөөнгүй суух нь тийн бодол болж суух тай адилгүй аж. Учир нь бодол нэрэхэд баруун тархи ажиллах учиртай.
ХАТУУ ДҮРЭМГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТ ГИШҮҮД
Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөт агаар ноёлдог. Ийм гэр бүлд хатуу дүрэм, гишүүдэд ногдсон хөдөлшгүй үүрэг байдаггүй. Гэр бүлийн харилцаа муудах тусам, төдий чинээ олон хориг нэг нэгэндээ тавьдаг. Чи ингэж болно, ингэж болох гүй, тэгэх үүрэгтэй, энэ бас болохгүй, болохгүй, болох гүй... Хэрэв гэр бүлийн харил цаа итгэл дээр тогтож, бие биенээ байгаагаар нь хайрлавал аз жаргал айлсан буух болно. Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй ха рилцдагаас гадна, та гэртээ яаран харихыг хүсдэг бол та найх аз жаргалтай айл гэсэн үг.
ХУРИМЫН БӨГЖНИЙ НУУЦ
Эрдэмтэд хэдэн мянган гэр бүлийг судалж үзээд “Эхнэр, нөхөр хоёул хуримын бөгжөө байнга зүүдэг бол тэд хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг, эх юм” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийм эцэг, эхийн хүүхэд бие бялдрын хөгжил сайтай, эрүүл байдгийн зэрэгцээ тэдэнтэй таагүй зүйл тохиолдох нь ховор. Хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй байх магадлалтай. Тэгэхээр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, анхаарал хандуулах нь сул байх аж. Хүүхэд ч энэ бүхнийг мэдэрдэг болохоор дүрсгүйтэх, зөрүүдлэх зэрэг зан гаргаж хариугаа авдаг. Үр дүн нь сурлага тааруу, ууртай, өвдөмтгий байдлаар илэрч болох юм.







