Холливудын алдарт жүжигчин Хелена Бонхэм Картерийн амьдрал, уран бүтээл



Тэрээр 1966 оны 05-р сарын 26-нд Англи улсын Лондон хотын Голдерс Грийн дүүрэгт төржээ. Түүний эцэг Раймонд Бонхэм Картер нь банкны эзэн бол харин эх Элена нь психоаналист сэттэц зүйн задлан шинжлэгч мэргэжилтэй юм. Тэрээр Томас болон Эдвард хэмээх хоёр ахтай. Хелена “South Hampstead” ахлах сургуулийг төгсөөд “King"s College”-д  элсэн оржээ. Тэрээр коллежоо төгсөж чадаагүй бөгөөд өөрийн кареераа хөөж, сургуулиа орхисон юм.



Түүний хувьд хамгийн анх 1983 онд дэлгэцнээ гарч байсан “A Pattern of Roses” хэмээх кинонд тоглож байсан бөгөөд тэр цагаас хойш нийтдээ 80 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байна. Үзэгчид  түүний тоглосон “Хатагтай Жэйн” , “Зодооны Клуб” , “Хааны Хэлэх Үг” , “Харри Поттер” цуврал , “Том Загас” , “Сүйт Бүсгүйн Цогцос” , “Свини Тодд: Флит Гудамжны Үсчин” , “Харанхуйн Сүүдэр” гэх мэт гайхалтай бүтээлүүдийг үзэж сонирхож байсан биз ээ.


Жүжигчин Хелена Бонхэм Картер нь Оскарт хоёр удаа нэр дэвшиж байсан боловч харамсалтай нь аль алинд нь шагнал хүртэж чадаагүй юм. Мөн “Алтан Бөмбөрцөг” кино наадамд 6 удаа нэр дэвшиж, нэгэнд нь ч ялалт байгуулж чадаагүй билээ. Өөр бусад кино наадмуудаас нийтдээ 40 гаруй шагнал хүртсэн Холливудын алдартай жүжигчдийн нэг билээ.


Тэрээр найруулагч, зохиолч, продюсер Тим Бартонтой гэр бүл болохоосоо өмнө жүжигчин, найруулагч Кеннет Бранаг, Руфус Сивелл, Стив Мартин нартай тус тус хайр сэтгэлийн байжээ. 2001 оноос эхлэн найруулагч Тим Бартонтой болзож эхэлсэн бөгөөд одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа юм. Хосууд 2004 онд Билли Рэймонд Бартон хэмээх хөөрхөн хүүтэй болсон бол 2007 онд хоёр дахь хүүхэд нь мэндэлжээ. Энэ удаад охин төрсөн бөгөөд түүнд Нелл хэмээх нэр хайрлажээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.