Бритни Спирс сүйт залуугаасаа салсанаа албан ёсоор мэдэгдлээ


Өмнө нь хоёр ч удаа гэрлэж, хоёр хүүгийн ээж болсон Бритниг өөртөө дурлуулаад  амжсан Дэвид Лукадо нь өмгөөлөгч мэргэжилтэй, гольфийн чамгүй сайн тоглогч ажээ.



Гэтэл саяхнаас эхлэн Дуучин Бритни Спирс найз залуу Дэвид Лукадогоос салж, хуримаа цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.



Хосууд ирэх долоодугаар сарын  5-ны өдөр Хавайн арал дээр хуримаа хийх байсан юм. Тэд хуримандаа зориулж 6 сая ам.доллар төсөвлөөд байсан билээ.



Тэдний салалтын шалтгаан нь дуучин бүсгүй сүйт залуудаа тэр бүр анхаарал, халамж тавьж чадахгүй байсантай холбоотой гэнэ.



Бритни Спирсийн твиттер хуудас дахь гэр бүлийн зургийн цомогт Дэвидийн ганц ч зураг байхгүй бөгөөд тэд тун даруухан, ямар нэгэн маргаан дэгдээлгүй салсан гэж эх сурвалж мэдээлэв.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.