Маск болон гуужуулагч
Маск болон гуужуулагчийн тухайд
|
Хүний арьс үргэлж гуужин, цаанаасаа шинэ арьс нөхөн төлжиж байдаг. Харин гуужиж буй арьс нь үхэжсэн байдлаар арьсны гадаргууд бий болдог бөгөөд ийм арьсыг механик аргаар гуужуулахаас өөр арга байхгүй. Ер нь эмэгтэй бол танд хичнээн үнэтэй гоо сайхны будаг байлаа ч хэрэв гуужуулагч байхгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ "бантан хутгаж" байна гэсэн үг юм. Гуужуулагч хэрэглэсний дараа таны арьс толигор болсон байхыг та мэдэрнэ. Маск, гуужуулагчийг хэрхэн хэрэглэх вэ? Арьс нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсийг гуужуулж долоо хоногт нэг удаа цэвэрлэгч маск тавих нь зүйтэй. Маш жижиг бөмбөлөг бүхий гуужуулагч тос, гель нь цэвэрлэсэн арьсанд хоромхон зуур шингэх тул их хэмжээний усаар угаах шаардлагатай. Ингэснээр арьний илүүдэл тосыг арилгаад зогсохгүй өнгөн давхаргыг өөтэй харагдуулж байсан үхэжсэн арьсыг цэвэрлэдэг. Харин цэвэрлэгч маск нь арьсны илүүдэл тосыг яг л хуурай салфетка шиг уудаг бөгөөд маскыг 5 минут тавихад л хангалттай. Маск тавьсны дараа усаар угаагаад, арьсаа лосьоноор арчина. Ер нь маск, гуужууулагчийн аль альныг хэрэглэсний дараа арьс урьдынхаасаа толигор болсон нь мэдрэгдэж маш сайхан харагддаг.Холимог арьстай хүмүүс маскаа зөвхөн тослог хэсэгтээ л тавихад болно.Харин гуужуулагчаар юун түрүүнд нүүрнийхээ голын хэсгийг цэвэрлээрэй судас харагдаж байгаа хэсэгт хүргэхгүй байсан нь дээр шүү. |
Тослог арьсанд маск тавих
Цэвэрлэх маск:
Өндөгний хөөсрүүлсэн цагааныг хэсэг хугацааны зайтайгаар жигд, гурав
давхарлан түрхээд бүрэн хаттал 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж,
мөсөөр үрнэ. Өндөгний цагаанд нэг цайны халбага нимбэгийн шүүсийг
аажмаар хийж хутгаад нүүрэндээ жигд түрхэн 15-20 минут байлгана. Дараа
нь бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлах юм уу мөсөөр үрнэ. Эдгээр
маск нь шар үсний нүхийг сайн цэвэрлэхээс гадна тослогийг маш сайн авч,
нүүрийг цагааруулдаг. Цэвэрлэх маск тавьсан үед ярих, инээх зэрэг
нүүрний хөдөлгөөн хийвэл үр дүн муутай байдаг.
Тэжээл өгөх маск: Нэг хоолны халбага тараг, мөн адил хэмжээний ээдэм, чимх цагаан давс зэргийг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа эхлээд бүлээн усаар зайлна. Энэ маск нь тэжээл өгөхөөс гадна нүүрийг зөөлрүүлнэ. 15-20 грамм эсгэх хөрөнгийг 3%-ийн устөрөгчийн хэт исэл юм уу нимбэгийн хүчлээр зуураад түрхэж 15-20 минут болсны дараа хүйтэн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Алим, лууван, өргөст хэмх, байцаа, улаан лооль, персик зэргийн аль нэгийг үрж, нухаад арвайн гурил хольж өтгөрүүлнэ. Бэлтгэсэн түрхлэгийг нүүр, хүзүүндээ түрхэж 15-20 минут байлгаад хүйтэвтэр усаар угаана. Энэ түрхлэг нь илүүдэл тосыг сайн шингээж авахаас гадна нүүрийг зөөлрүүлж цагааруулна.
Хуурай арьсны маск тавих
Хуурай арьсны маск бэлтгэх:Нэг
халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага
шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны
дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана.20 грамм исгэх хөрөнгийг нэг
хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20
минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Өндөгний
шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг
нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон
хөвөнгөөр арчина.
Цайруулах маск: 25 грамм
исгэх хөрөнгийг нэг халбага цайны халбага нимбэгний шүүс, нэг хоолны
халбага шинэ сүүтэй хольж маш сайн хутгана. Бэлтгэсэн түрхлэгийг эхний
удаа 3-5 минут байлгаж ямар нэг цочрол үзүүлэхгүй бол 20-30 минут
тавина. Маскийг цэвэрлэхдээ эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар
угаана.
Нvvрээ арчлахад учир бий
Нүүрээ арчилж байгаа нь энэ гээд буруу иллэг хийх, хэт хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьсыг үрчлээтүүлж, барзайлган бүр түлэх аюултай. Мөн хэн нэгнээс сонссон буруу зөвлөгөөнөөс болж арьсаа өвчлүүлэх тохиолдол элбэг байдаг.
- Хэтэрхий халуун усаар нүүрээ угаахад тоос шороо бүрэн арилж байгаа мэт санагддаг ч шар үсний сүвийг томруулж, арьсыг хуурайшуулна. Тэрчлэн хялгасан судсыг хордуулдаг гэнэ. Хүйтэн ус арьсны булчинг чангалах боловч бохирдлыг муу цэвэрлэдэг. Иймээс бүлээн усаар нүүрээ угааж байгаарай.
- Нүүрээ угаасны дараа арчих хэрэггүй, арьсанд чийг өгнө гэдэг яриа ор үндэсгүй аж. Харин ч арьсан дахь усыг ууршуулж, улам хуурай болгодог байна.
- Унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Хичнээн их ядарч байсан ч өөрийнхөө гоо сайхны төлөө ганцхан минут зарцуул. Бvр болохгvй бол ядаж нойтон сальфеткаар арчаарай. Хэрвээ цэвэрлэхгvй бол шар үсний сүв битүүрч сэвхдэх болно шүү.
- Бигнүүрийг долоо хоногт хоёр удаа л тавьдаг. Бигнүүр нь нүүрийг цэвэр сайхан болгох боловч арьсны уян хатан чанарыг алдагдуулдаг.
- Зөвхөн зун л нарны хамгаалалттай тос тvрхдэг гэх ойлголт буруу аж. Нарны хэт ягаан туяа өвлийн бүрхэг өдөр ч байдаг. Тиймээс аль ч улиралд энэ тосыг хэрэглэснээр арьсаа хамгаалж чадна.
- Нүүрэн дээр гарсан батгыг шахах нь буруу. Ингэснээр арьсанд гүн шарх үүсч, хэзээ ч эдгэшгvй сорви үлдээдэг.
- Уруулаа долоох нь уруулыг хэсэгхэн зуур өнгөлөг болгох боловч шvлс ууршсаны дараа улам хуурай болгож, хагарна. мөн уруулын будаг таны ходоодонд орох болно гэдгийг мартаж болохгvй.
- Тамхи татах, архи, кофе уух, давс ихтэй зүйл идэх нь арьсанд харш. Эдгээр нь цусны эргэлтийг багасгаж, үрчлээ үүсгэнэ. Арьсны чийгийг алдагдуулан, нүүрийг улайлгаж, толбо үүсгэдэг.
- Сэтгэл санаагаар унахад арьсны өнгө илт үхэж, батга гардаг. Ямагт баяр баясгалантай, инээд хөөр цалгиаж явбал таны арьс өнгөлөг, гэрэлтэй байх нь
Нүүр, хүзүүнийхээ арьсыг хэрхэн арчлах вэ?
|
Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг хэн боловч залуу, сайхан төрхөө
насан туршид хадгалахыг хичээдэг бөгөөд торго шиг зөөлөн, уян
налархай арьсаа хөгшрүүлэхгүй арчлахын суурь нь арьсаа зөв
цэвэрлэдэгт оршдог. Та нүүрээ өдөрт хэдэн удаа, юугаар, яаж цэвэрлэхээ арьсныхаа төрлөөс хамаараад өөр өөр байдгийг мэдэх үү? Гэсэн хэдий ч нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Нүүрээ угаахдаа доорхи дарааллыг баримталж заншаарай. 1. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана. 2. Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелээр угаана. Үүнийг хийхдээ тусгай порлон, хөвсгөр зөөлөн угаагч, сальфеткаар хийвэл дээр. 3. Нүүрээ угаах үед арьс гуужвал "скраб"-аар (элстэй цэвэрлэгчээр) цэвэрлэж үхсэн арьсаа унагаарай. Гэхдээ үүнийг өдөр бүр хийж болохгүй, учир нь арьс харлаж, сэвхэх аюултай. 4. Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усанд ээлжлэн булхуулах хэрэгтэй. Ингэхэд арьсны цусан хангамж сайжирч арьсны өнгө сэргэдэг. Харин эмзэг арьстай, улаан хацар, хамартай хүмүүст энэ нь тохирохгүй. 5. Угааж дуусаад нүүрний гол хэсгээс гадагш чиглүүлсэн хөнгөн иллэг хийнгээ алчуураар зөөлөн дарж хатаана. Нүүр, гарын алчуур ширүүн болоод неолонтой биш зөөлөн (даавуун материалаар хийгдсэн) байх шаардлагатай. |







