Шумууланд хазуулахаас сэргийлэх 7 зөвлөмж

Урин дулаан зуны улиралтай хамт айлчлан ирдэг урилгагүй зочин шумуул. Шумууланд хазуулж загатнасаар нойргүй хонох нь энүүхэнд. Ер нь яагаад шумуул зуны дулаан улиралд гарч ирдэг юм бол. Шумуул гадны температурыг даган, биеийн температураа өөрчилдөг физиологийн онцлогтой.

Тиймээс гадна температур дулаан байх тусам шумуулны амьдрал идэвхждэг. Ингээд шумуулны довтолгооноос эрүүл мэндээ 7 зөвлөмжийг хүргэе

Шумуулны эсрэг хүж1.Цонхныхоо ялаа шумуулны торны бүрэн бүтэн байдлыг шалгах. Энэ нь шумуултай тэмцэх эхний алхам юм. Шумуул 2 мм диаметрийн хэмжээтэй нүхээр төвөггүй орж чаддаг.

2. Хаалгандаа шумуулны хор цацах. Гэрт шумуул орох нэг боломж нь хаалга онгойж хаагдах мөч юм. Тиймээс урьдчилан хаалганы эргэн тойронд гелен цацлага цацах хэрэгтэй.

3. Гэртээ тогтсон ус байлгахгүй байх. Шумуул усанд дуртай шавьж. Угаалгын өрөө, тагт зэрэг ус тогтох боломжтой газруудыг шалган, тэр дор нь цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн та гэртээ цэцэг таридаг бол цэцгийн ваарны сууринд ус тогтсон эсэхийг шалгахаа мартуузай.

4.Арума тос ашиглах.  Шумуул хурц үнэрэт дургүй. Тиймээс өрөөндөө хүж зэрэг үнэртэнг уугиулахад илүүдэхгүй.

5. Шумуулны хамгаалалт ашиглах. Орныхоо эргэн тойронд шумуулны тор суурилуулах нь шумуулны довтолгоонд өртөлгүй тайван унтаж амрахад тусалдаг. Хамгаалалтын тороо сонгохдоо орны нүх 2мм-ээс доош байх хэрэгтэйг санах нь зүйтэй.

6. Шумууланд хазуулсан бол оролдохгүй байх. Шумууланд хазуулсан тохиолдолд 5 мм орчмын диаметрт улаан толбо үүсч, бага зэрэг хавдан, загатнаж эхэлдэг. Гэсэн ч та битгий оролдоорой.

Ихэнх тохиолдолд хүмүүс загатнасан газраа маажин, хумсаараа хатгадаг. Энэ нь маш аюултай үйлдэл. Гар эсвэл хумсанд байгаа төрөл бүрийн нян халдвар үүсгэж, өөр төрлийн үрэвсэл үүсгэдэг.

7. Загатнааг намдаах. Хэрвээ шумууланд хазуулсан бол хазуулсан хэсгийг ариутган цэвэрлэж, мөсөөр жин тавибал загатнааг  тодорхой хэмжээгээр бууруулдаг. Мөн загатнааг намдаах цацлага болн түрхлэн хэрэглэж болох юм. Гэвч ийм цацлага 0-3 насны хүүхдэд аюултай тул 3-аас дээш насныхан хэрэглэж болно. Нярай хүүхдэд найрлагандаа Aloe vera, Citronella  зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн агуулсан түрхлэгийг л ашиглах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.