Биен дээрх шивээс юу илэрхийлдэг вэ?

Сүүлийн үед охид залуус шивээсийг биен дээрх урлаг хэмээн сонирхож, их хийлгэдэг болсон. Тиймээс шивээс арилгаж болдоггүй учир биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэхээ сайн бодож үзээрэй. Залуус өөрийн шүтэн биширдэг хүн, дотоод сэтгэлийн илэрхийлэл, өөрийн онцлогт тохирсон шивээснүүдийг хийлгэдэг.
Найз залуугийн нэр:
Хүн дурласан эсвэл хамгийн их үзэн яддаг хүнийхээ нэрийг шивүүлдэг. Харамсалтай боловч ийм дурлал удаан үргэлжилдэггүй нь үнэн. Хамгийн ил тод жишээ бол Анжелина Жоли. Тэрбээр Брэд Питтэй учрахаасаа өмнө Холливуудын томоождоггүй эр Билли Боб Торнтонд ухаангүй дурлаж, нэрийг нь хүртэл шивүүлж байсан билээ. Ийм шивээс удаан амьдрах чадваргүй байдаг.
Тэнүүлч шивээс:
Өгзөг, ташаан дээрх шивээсийг ингэж нэрлэдэг аж. Голдуу эмэгтэйчүүд хийлгэдэг энэ шивээс согтуудаа гаргасан шийдвэртэй адил. Эрчүүд үүнийг сонгодог стиль гэж харах нь ховор.
Бугуйн дээрх шивээс:
Ийм шивээсийг тэр бүр олон хүн олж харах боломжгүй учир өдөр бүр санаж байхаар зүйлээ бугуйн дээрээ шивүүлсэн нь дээр.
Цагираг :
Энэ бол нөхөртэй гэдгээ бусдад тодоор илтгэж буйн шинж. Гэхдээ мөнх үргэлжлэх харьцаа гэж байдаггүйг санах хэрэгтэй. Харин шивээс мөнх зүйл гэж байдаггүйг нотолсон хэвээрээ үлдэнэ.
Сэтгэгдэл:
Сэтгэгдлээ арьсан дээрээ шивүүлэхдээ алдаатай бичих нь хамгийн тэнэг хэрэг. Жүжигчин, Хейден Панеттиер “Харамсах зүйлгүй амьдар” гэсэн санаагаа итали хэлээр шивүүлэхдээ алдаатай бичүүлжээ.
Гадаад үг:
Дуучин Рианнагийн хүзүүн дээрх "Rebelle Fleur" шивээс франц хэлний “rebel fleur” буюу “Дуулгаваргүй цэцэгхэн” гэсэн утгатай үгийг буруу галигласнаас хувь тавиланг нь өөрчилсэн гэлтэй. Тиймээс гадаад үг шивүүлэхдээ төрөлх хэлтнээс үгийн утга, бэлэгдлийг тодруулахаа бүү март.
Хөлийн шивээс:
Бугуйн шивээстэй адил үл анзаарагдам боловч Чарлиз Терон шиг бүсгүйчүүдийн хувьд сайхан хөлөөрөө гайхуулах бас нэг арга юм.
Цээжин дээрх шивээс:
Биеийнхээ аль хэсэгт шивээс хийлгэх нь таны хэрэг боловч ил тод шивээс таныг асуултын бай болгоно. Тааралдсан хүн болгон шивээсний чинь талаар асууж шалгаана. Мэдээж танд тайлбар хангалттай бий, тийм биз дээ?
Мөрний шивээс:
Мөрөн дээрх шивээс өөрийгөө хэн бэ гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүсч байгаагийн тэмдэг. Харин жүжигчин Кристина Риччи шиг хүүхэлдэйн баатрын дүрс сонгохгүй байхыг зөвлөе. Хэрэв хатуу самар гэдгээ харуулахыг хүсвэл өөр зүйл бодож ол. Мөн энэ хэсгийг шивээсний тохиромжтой талбай гэж олон хүмүүс үздэг.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







