Майли Сайрусын бие галбирийн өөрчлөлт зан характерт нь нөлөөлсөн гэж үү?

Ингээд Майли Сайрусын ертөнцөөр хамтдаа аялацгаая!


Майли Сайрус 1992 оны 11 сарын 23-нд Теннесси муж улсын Нэшвилл хотод рок дуучин Билли Рэй Сайрус болон Летисиа Тиш нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг эх нь охиноо гайхалтай зүйлүүдийг хийж чадна хэмээн бэлгэдэж Дестини Хөүп (Destiny Hope) буюу итгэл найдварын хувь тавилан гэсэн утгатай нэр өгчээ. Харин Сайрус багадаа дандаа инээж явдаг байсан учир түүнийг "Smiley" гэж дууддаг байсан бөгөөд энэ нэрнээс нь Майли гэдэг 2 дахь нэрийг нь өгчээ.


. Мөн тэрээр одоог хүртэл ээжтэйгээ унтах дуртай бөгөөд энэ талаараа “Өдөржингөө студид дуу бичүүлж, зураг авалтанд ороод их ядардаг. Харин орой ээжийхээ өвөрт ороод унтвал ямар ч амралтаас илүү сайхан байдаг” гэжээ. Тэрээр бусад хүүхдийн адил сургуульд явдаггүй, харин гэрийн багшаар хичээл заалгадаг бөгөөд хичээлдээ ч муугүй гэнэ.

9 насандаа "Док" гэдэг телевизийн олон ангит цувралд Кайл гэдэг бяцхан охины дүрийг бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн юм. 11 настайдаа Дисней хүүхдийн сувгийн жүжигчний шалгаруулалтад тэнцсэн бөгөөд ороод удаагүй байхад нь Дисней компаний ерөнхийлөгч Гэри Марш түүнд "Ханна Монтана" хэмээх телевизийн олон ангит цувралд тоглох санал тавьсан бөгөөд энэ кино нь өсвөр насны супер одын тухай өгүүлдэг юм.

2006 онд энэ киноны дуунуудаас бүрдсэн "Ханна Монтана" хэмээх 8 дуутай цомог гаргасан билээ. Энэ цомог гарсан эхний 7 хоногтоо 281 мянган хувь борлогдож Биллбордын цомгийн жагсаалтын 1-рт орсон бөгөөд тухайн үедээ хит болж байсан John Legend, My chemical romance нарын амжилтыг эвдсэн юм. Энэ цомог тухайн жилдээ нийт 2 сая орчим хувь борлогдсон билээ.


Тэрээр хамгийн баян өсвөр насны хүүхдийн жагсаалтын эхэнд 25 сая долларын хөрөнгөөр бичигддэг бол “Harry Potter” киноны гол дүрээр олонд танил болсон Daniel Radcliffe 23 сая долларын хөрөнгөөр 2-р байранд ордог юм байна. Мөн Miley хамгийн бүтээлч өсвөр насны оддын жагсаалтыг тэргүүлдэг бол түүний араас дуучин Taylor Swift, Twilight киноны чонын дүрээр олны танил болсон Taylor Lautner болон Emma Watson нар бичигддэг юм байна.

Тэрээр 2008 онд “Time” сэтгүүлээс тодруулсан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан. Мөн тэрээр “Forbes” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян 100 од” жагсаалтын 35-р байрт 25 сая долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн бол 2009 оны жагсаалтанд 29-р байрт бичигдэж байна.

Селена, Сайрус нарын нөхөрлөл олон жилийн өмнөөс эхтэй. Гэвч тэд байнгын өрсөлдөгчид аж. Сайрус шоу тоглолтон дээр өөрийн багийн найзыг багагүй шоглоод амжсан.









