Найман дүүгээ галаас аварсан охиныг “Эр зоригийн алдар” тэмдгээр шагнахаар боллоо

Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатсан хэргээс найман дүүгээ аварсан Н.Азжаргал охиныг МЗХ-ны “Эр зоригийн алдар” тэмдгээр шагнахаар болсон байна.

Н.Азжаргал охин өөрөө есхөн настай бөгөөд галын аюул тохиох үед дүү нараа авраад өөрөө 40 хувийн түлэгдэлд өртөж, гэмтжээ. Н.Азжаргал охин өнөөдөр “Мөнгөн гүүр” эмнэлгээс гарч байгаа бөгөөд одоогоор охины гэр бүл амьдрах орон гэргүй байна. Тиймээс Монголын залуучуудын холбооноос санаачлан “Кемпинский” зочид буудалд 14 хоног байрлуулахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bgl (62.216.150.20) 2014-08-26 11:27:43
14 honog zochid buudald bairlaad tegeed haachih ve tsaashid amidrah ger oroniig n beldej ugeh heregtei yum bishuu