Зуун эмэгтэй хүүхэд бүрт 105 эрэгтэй хүүхэд оногдож байна
Гэр бүлийн хүрээндээ эрэгтэй хүүхдийг илүүд үздэг Солонгос улсад , өнгөрсөн 2013 онд зуун эмэгтэй хүүхэд бүрт 105 рэгтэй хүүхэд оногдож , түүхэндээ хамгийн цөөн тооны эрэгтэй хүүхэд төрлөө.

Өөрөөр хэлбэл 100 эмэгтэй хүүхэд төрөх бүрт 105 эрэгтэй хүүхэд төрж байгаа ба энэ үзүүлэлт 1980-аад оны үед 100:111 , 1990-ээд оны үед 100:116 , 2000 оны үед 100:110 болж буурсан байна.
1970-аад оноос өмнө Солонгос улсын нэг айл өрх олон хүүхэдтэй байсан бол 1970-аад оноос хойш Засгийн газраас, 1 айл ердөө 2 хүүхэд гарган түүнийгээ сайн өсгөж хүмүүжүүлцгээе гэсэн уриа гарган , зохион байгуулалттайгаар олон тооны арга хэмжээг авч эхэлсэн байна. Энэ үеэс эхлэн 100 эмэгтэй хүүхэд тутамд оногдх эрэгтэй хүүхдийн тоо багасч эхэлсэн бол 2000 он гарсаар эцэг, эхээ халамжлан асрах тал дээр давуу байдаг эмэгтэй хүүхдийг илүүд үзэх залуу гэр бүлийн тоо ихэссэн байна.
Гэсэн хэдий ч Солонгос гэр бүлд эрэгтэй хүүхдийг давууд үзэх үзэл хэвээрээ байгаа ба 100 эмэгтэй хүүхэд бүрт оногдох эрэгтэй хүүхдийн тоо 100-аас хэзээ ч багасахгүй гэж тооцдог юм байна.






