Сэтгэл гэгэлзүүлэм хайрын “романтик” уран зургууд



Жинхэнэ хайрын үнэ цэнэ юунд оршино вэ? Хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд, хагацлын гашуун нулимс, хоног тоолон хүлээх тэсвэр хатуужил, алсаас тэмүүлсээр учрах агшин...

Энэ бүхэн давстай, чихэртэй амьдралын амтыг мэдрүүлж хүний сэтгэлд зөөлөн хаялах цасан ширхэг, асгаран орох бороо мэт баяр гунигийг ээлжлэн хөврүүлсээр...

Гагцхүү чин зүрхний угаас хайртай хүнийхээ бүлээхэн гараас хөтлөөд амьдралын дөрвөн улирлыг ажралгүй туулах л жинхэнэ хайрын үнэ цэнэ, утга учир ч байж болох юм.

Хүний сэтгэлийн торгон мэдрэмж, хайр дурлалын нандин холбоог яруу найраг мэт гайхалтайгаар дүрсэлсэн Их Британийн авъяаслаг зураач Жефф Роуландын / Jeff Rowland уран бүтээлийг үзсэн хэн ч болов гэгэлзэн догдлохгүй байхын аргагүй ажээ.












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.