ХАЙР ШИНГЭСЭН ГАР УРЛАЛ “ITALIAN ELEGANCE SHOES & BAGS”

Тэгэхээр жилдээ 40,000 ихгүй хос гутал л Италийн уран дархчуудын гараар бүтдэг байх нь. Тэдний ихэнх нь Европ руу, цөөхөн нь Америкийн Нью Йоркийн топ дэлгүүрүүдийн захиалгаар хийгдсэн байдаг. Европод 600-1000$ худалдаалагддаг эдгээр гутлыг та энэхүү үзэсгэлэнгээс 699,990-999,999 төгрөгөөр авах боломжтой. Мөн гутал худалдан авалт бүрт Германы Collonil брэндийн гутал арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэж, гутал, цүнх худалдан авалт бүрт дараагийн худалдан авалтын 20% хөнгөлөлтийн картаар урамшуулж байна.
![]()

Fabi
60 жилийн түүхтэй FABI брэндийн эрэгтэй, эмэгтэй гутлууд илүү гоёмсог, загварлаг чанараараа ялгардаг. Тусгай арга хэмжээ, үдэшлэгийн гоёлд хамгийн төгс зохицно. FABI өнөөдөр гутал, цүнхнээс гадна хувцас, гоёл чимэглэлийн салбарт нэр хүнд нь улам өсөж байгаа бөгөөд 5 жилийн дараа гэхэд Louis Vuitton, Prada-тай эн зэрэгцэх энэхүү брэндийн гутлын үнэ улам л өсөх нь тодорхой болж байна.


Antonio maurizi
60 жилийн түүхт энэхүү эрэгтэй гутлын брэнд нь сонгодог Оксфорд болон элгэн гутлын классик загвараар дагнадаг. Өөрөөр хэлбэл загвар нь төдийлөн шинэчлэгдээд байдаггүй хэрнээ гоёмсог арьс, хатуу ширэн ул, арьсан эмжээр нь энэхүү гутын хамгийн гол онцлог.




Vittorio Virgilli
Франц дизайнерын гараар бүтсэн сонгодог хэв маяг энэхүү брэндэд нэвт шингэсэн. Харахад тийм онцлогтой гэж хэлэхийн аргагүй ч энэхүү гутлын эмэгтэйлэг шинж чанарыг тодотгох арьсан материалыг ихэд болгоомжтой сонгож, нарийн оёдлуудаар чимэглэсэн байдаг.

Giovanni Giusti
Дундаж насны эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой хөлд эвтэйхэн дундаж өсгийтэй, бүдүүн шилбэтэй чамин загварууд голлоно. Гутлын брэндийн гоёмсог логог гол чимэглэлээ болгон сонгосон байдаг.


Sartore
Франц сонгодог загварын гутал. Урт нарийхан шилбэтэй бүсгүйчүүдэд гайхалтай зохидог морины гэх загваруудыг энэхүү худалдаанд танилцуулж байна.




Coccomatto
Гараар хийсэн Итали арьсан цүнх Coccomatto нэртэй гэр бүлийн хоёр дизайнерын бүтээл юм. Италийн алдарт зураачын уран зургийг албан ёсоор хуулбарлан хийсэн энэхүү цүнхний 1 загвар нь ердөө 300 ширхэг хийгдсэн бөгөөд дэлхийн алдартнууд ихэвчлэн худалдан авсан. Учир нь арьсанд будгийг уустал нь зүүгээр уйгагүй шивж бүтээсэн ховор бүтээл юм.


Бэлэг урамшуулалтай Үзэсгэлэн худалдаа 9/28-ныг дуустал үргэлжилнэ. Үлдсэн гуталнууд цаашид Номин Фейшн-ий тасаг дээр худалдаалагдана.
Хаяг: УИД-ын 2-р давхарт Номин Фейшн-ий эмэгтэй гутлын тасаг, 3-р давхарт Номин Фейшн-ий эрэгтэй гутлын тасгуудад худалдаалж байна.







