Ello гэж юу вэ?
Ello нэртэй шинэ олон нийтийн сүлжээ нээгджээ. Энэхүү сайт нь нэг өдөрт 31,000 хүн шинээр бүтргүүлж байгаа гэнэ. Чамгүй хугацаанд оршин тогтносон Фейсбүүк байр сууриа алдах болов уу ? 

Энгийн нэгэн дугуйн дэлгүүрийн эзэн залуу өөрийн 90 гаруй найзтайгаа ашиглахын тулд тус Элло нэртэй олон нийтийн сүлжээг нээжээ. Гэтэл өдөр ирэх тусам Ello-д бүртгүүлэх хүний тоо нэмэгдэх болсон байна. Нэр хүнд нь огцом өсөж, маш олон хэрэглэгчидтэй болсон шалтгаан нь Фейсбүүк олон нийтийн сүлжээнээс болсон гэж үзэх хүмүүс байгаа аж. Учир нь Фейсбүүк-т өөрийн нэр хаяг, нас хүйс, зураг зэргээ нуусан маш олон аккаунтууд байдаг байна. Үүнийг фейсбүүк олон нитийн сүлжээний хариуцах алба эсэргүүцэж ийм төрлийн бүх аккаунтыг хаахаар шийдсэн байна. Ингэж нэр нас, хүйсээ нуусан бүртгэлүүдийн ард ихэнхдээ ижил хүйстнүүд буюу нийгмийн цөөнхүүд байдаг ажээ. Магадгүй Фейсбүүк ийм шийдвэр гаргаснаас хойш Ello улам өргөжих болсон бизээ. "Ello зөвхөн урьдаг" гэсэн уриатай үйл ажиллагаа нь явагдаж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







