ОХУ-н 2018 оны миссийн титмийн эзэн ”Юлия Полячихина”

ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсаас оролцсон Юлия Полячихина "Мисс Россия-2018"-д ОХУ-ын өнцөг булан бүрээс оролцсон 70 мянган оролцогчийг ардаа үлдээн титмийн эзэн боллоо. Миссийн тэмцээнд тэргүүлсэн тэрбээр 2000 оны 2 сарын 6-нд төрсөн одоо 18 настай юм. 

Ялагч тэрээр алт, алмааз, эрдэнийн чулуу, индранилаар чимэглэгдсэн цагаан алтан титэм, гурван сая рубль, шинэ машины эзэн болжээ. Тэрбээр фитнес-аэробик, бадминтоноор хичээллэдэг. Юлия Чувашын улсын их сургуулийн сэтгүүлзүйн факультетад суралцдаг.


Юлия хамгийн сүүлд "Miss Chuvashia 2016" тэмцээнд оролцож түрүүлж байсан бөгөөд "ОХУ-ын Мисс" бол хамгийн алдартай, нэр хүндтэй үндэсний гоо бүсгүйн тэмцээний нэг юм. Энэ нь ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэй явагддаг байна. Ялагч нь "Miss World", "Miss Universe" олон улсын тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх эрхтэй болж байгаа юм. 

18 настай залуухан түүнийг маш олон амжилт, гэрэлт ирээдүй хүлээж байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.