1. Гадил, цагаан гааны смүүти
Хоолны шингэцийг сайжруулах, шар хөөрөх, өтгөн хатах болон бусад
гэдэс, ходоодны асуудалтай үед цагаан гаа маш сайн нөлөөтэй билээ.
• 1 ширхэг хэрчсэн гадил, ¾ аяга тараг, 1 хоолны халбага зөгийн бал, ½ цайны халбага шинэхэн үрсэн цагаан гаа

2. Жүржийн смүүти
Халуун өдөр юмуу, дасгал хийсний дараа уувал биеийг сэрүүцүүлж, эрч хүч өгнө.
• 1 хальсалсанжүрж, ¼ аяга тослог багатай тараг, 2 хоолны халбага
хөлдөөсөн жүржийн шүүсний баяжмал, ¼ цайны халбага ванилын сахар, 4 ш
мөс

3. Ногоон цай,нэрс, гадилтай смүүти
Антиоксидантаар баялаг ногоон цай уг смүүтиг супер эрүүл болгоно.
• 3 хоолны халбага ус, 1 ш ногоон цайны пакет, 2 цайны халбага зөгийн
бал, 1 ½ аяга хөлдөөсөн нэрс, ½ гадил, ¾ аяга шар буурцагны сүү
• Эхлээд усаа буцалгаад ногоон цайгаа дүрж 3 минут идээшүүлнэ. Дараа нь
цайндаа зөгийн балаа хийж хутгана. Цайнаас бусад орцоо хийж блендердээд
дараа нь зөгийн балтай ногоон цайгаа нэмж хийж блендердэнэ.

4. Жимслэг өглөөний цай
Энэхүү жимслэг смүүтиг өглөөний цайндаа уугаарай.
• 1 аяга хөлдүү бөөрөлзгөнө, ¾ аяга хөлдөөгчинд царцаасан алмонд эсвэл
будааны сүү (энгийн сүү хийж болно), ¼ аяга хөлдүү ясыг нь авсан интоор
эсвэл бөөрөлзгөнө, 1 ½ хоолны халбага зөгийн бал, 2 цайны халбага үрсэн
цагаан гаа, 2 цайны халбага нибэгийн шүүс

5. Дэлхийн хамгийн шилдэг смүүти
Өглөөндий цайндаа уг смүүтиг ууснаар өдрийн хоол хүртэл цатгалан байна.
• 1 аяга тослог багатай тараг, 1 гадил, ½ аяга жүржийн шүүс, 6 хөлдүү гүзээлзгэнэ

6. Ханборгоцойн смүүти
Энэхүү өтгөн смүүти зайрмагийг ч орлоно.
• 1 аяга тараг, 6 мөс, 1 аяга хэрчсэн хан боргоцой

7. Гүзээлзгэнэ, кивитэй смүүти
• 1 ¼ хүйтэн алимны шүүс, 1 хэрчсэн гадил, 1 хэрчсэн киви, 5 ш хөлдөөсөн гүзээлзгэнэ, 1 ½ цайны халбага зөгийн бал
8. Гадил, эрс, шар буурцагны смүүти
• 1 ¼ аяга шар буурцагны сүү, ½ аяга хөлдөөсөн нэрс, ½ хөлдөөж, хэрчсэн гадил, 2 цайны халбага сахар, 1 цайны халбага ванилын сахар

9. Папаяа жимстэй смүүти
Таныг халуун оронд очсон мэт л болгоно.
• 1 папаяа жимсийг жижиглэнэ, 1 аяга тараг, ½ аяга хэрчсэн ханборгоцой, ½ аяга жижиглэсэн мөс, 1 цайны халбага кокосны экстакт

10. Тоорын смүүти
• 1 аяга тослог багатай сүү, 2 хоолны халбага тараг, ½ аяга хөлдүү хэрчсэн тоор, ½ аяга гүзээлзгэнэ, 1/8 цайны халбага нунтаг цагаан гаа, 3 мөс

11. Чангаанз, мангоны смүүти
• 6 чангаанз,2 манго, 1 аяга сүү юмуу тараг, 4 цайны халбага нимбэгийн шахсан шүүс, ¼ цайны халбага ванилын сахар, 8 мөс, чимэглэхэд бага зэрэг үрсэн нимбэгийн хальс

12. Тарвасны гайхамшиг
• 2аяга хэрчсэн тарвас, ¼ аяга сүү, 2 аяга мөс
• Эхлээд тарвас сүүгээ 15 секунд блендердээд мөсөө нэмж 20 секунд холино. Хүсвэл мөс нэмж болно.

13. Ойн жимсны смүүти
• 1 ½ аяга хэрчсэн гүзээлзгэнэ, 1 аяга нэрс, ½ аяга бөөрөлзгөнө, 2 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага шинэхэн нимбэгийн шүүс, ½ аяга мөс

14. Нар мандах
• 1 гадил, 1 аяга тоорын хүйтэн шүүс, 1 аяга тараг, 1 хоолны халбага хөлдүү нимбэгийн баяжмал, ½ аяга содатай ус

15. Жимс, ванилтай смүүти
• ½ аяга хөлдүү бөөрөлзгөнө, ½ аяга хөлдүү гүзээлзгэнэ, ¾ аяга хан боргоцойн шүүс, 1 аяга ванилтай тараг

16. Жимслэг смүүти
• ½ аяга хөлдүү гүзээлзгэнэ, ½ аяга лаазтай ханборгоцой шүүстэйгээ, ½ аяга тараг, ½ аяга хэрчсэн гадил, ½ аяга жүржийн шүүс,

17. Исгэлэгсмүүти
• 1 аяга өрмийг нь авсан сүү, 1 аяга хөлдүү бөөрөлзгөнө, 1 хоолны халбага хүйтэн, органик маалинганы тос, 1 хоолны халбага наранцэцгийн эсвэл хулууны үр

18. Тураах смүүти
1 аяга нэрсэсвэл бөөрөлзгөнө юмуу гүзээлзгэнэ, ½ аяга тараг, ½ аяга жүржийн шүүс юмуу ямар ч шүүс байж болно.

19. Шар буурцагны смүүти
• 1 аяга шарбуурцагны сүү, ½ аяга хөлдүү нэрс, ½ аяга эрдэнэ шишийн өглөөний цай, 1 хөлдүү хэрчсэн гадил

20. Манго смүүти
• 250 гр-ын нэг лааз шүүстэй ханборгоцой, 1 аяга хөлдүү тараг, 1 арилгаж хэрчсэн манго, 1 гадил, мөс.







