Хамгийн шилдэг, дөрөвхөн үгтэй богино өгүүллэгүүдээс

Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй өгүүллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ. Тэрээр мөрийгөө авсан бөгөөд өгүүллэг нь “Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй” хэмээсэн дөрвөн үгтэй л байж.


Фредерик Браун хамгийн богинохон, аймшгийн өгүүлэг бичсэн. “Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив

О.Хенри уламжлалт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд “Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензинийхээ сав руу тонгойлоо. Талийгаач дөнгөж 23 настай байжээ” гэж бичээд түрүүлсэн байна.

Англид болсон нэг удаагийн тэмцээнд “хатан, бурхан, секс, нууц” гэсэн сэдвүүдийг хөндөж бичихийг даалгажээ. Түрүүлсэн өгүүллэг нь “Өө бурхан минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна хэмээн хатан орилжээ

Хамгийн богино намтар гэсэн төрөлд нэгэн франц эмэгтэй ялжээ. Настай эмэгтэй “Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж. Харин одоо эсрэгээрээ” хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.