Зүүд тэнэх буюу муу зүүд зүүдэлбэл

Зүүд тэнэх буюу муу совинтой зүүд зүүдэлбэл тухайн зүүдэлсэн хүн муу зүүдээ хэн нэгэнд өгүүлнэ. Цаад сонсож байгаа хүн та сайхан зүүд зүүдэлжээ гэж сайхнаар тайлж, хөөрөг зөрүүлэн зүүдний муу үр дагавар гарч болзошгүйг тасалдаг байна. Ийнхүү зүүдэлсэн хүн итгэнэ.



Муу совин татсан зүүд зүүдэлж, сэтгэл хямарвал: Ширнэн, Дугар, Ногоон дарь эх уншуулбал зүүдний муу совин арилна. Мөн Ногоон дарь эхийн тарни “ УМ ДААРИЙ ДҮДААРИЙ ДҮҮРИЙ СУУХАЙ”-ийг унтахын өмнө 108 буюу 7-21 удаа уншвал муу зүүд зүүдлэхгүй.
Шүд уналаа гэж зүүдэлвал гэр орон тарах, элгэн садан, найз нөхдөөс хүн эндэхийн шинж гэдэг. Дом нь “Хэзээ чи шүд уналаа гэж зүүдэлж байлаа” гэж хэлээд самны шүд хугалж хаяна. Мөн “ДАДИЯАГА УМ ГАДИЙ ГАДИЙ БРА ГАДИЙ БРАЙСАМ ГАДИЙ БОДМИ СУУХАЙ” тарнийг уншиж болно.
Талийгаачийг амьд байна гэж зүүдэлбэл буян гуйж байна хэмээн маань олонтоо уншиж, зул өргө. Мөн Маанийн ерөөл, Санжид молом, Дуншиг, Манал уншуул. Мал, мах зүүдэлбэл өвчин ирэхийн шинж тул Ногоон Цагаан дарь эх, Доржнамжим уншуул гэнэ.
Эх сурвалж: ugluu.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
К (202.9.44.38) 2018-12-22 17:24:07
Баярллаа