Үхрийн махан стейк

Орц

  • Үхэр гол мах - 150гр

  • Cтейк амтлагч - 10гр

  • Үрлэн перец - 2гр

  • Нимбэг- 1 ширхэг

  • Давc - 2гр

  • Олив тос - 30гр

  • Цөцгий-20 гр

  • Цагаан дарс - 50гр

  • Сармис - 5гр

  • Улаан чинжүү - 100гр

  • Сонгино - 30гр

  • Үхрийн махны шөл /хуурай/ - 5гр

  • Улаан лоолийн нухаш - 20гр

  • Салатны навч - 40гар

  • Бууцайн навч - 30гр

  • Улаан лооль - 30гр

  • Эрдэнэ шиш - 20гр

  • Өргөст хэмх - 30гр

  • Яншуй - 10гр

  • Чихэрлэг исгэлэн салатны соус - 30г

    Хийх арга

  1.         Хачир  бэлтгэх: Салатны навч, бууцайн навч, яншуйн ургамлыг хэсэг болгон тасдаад, эрдэнэ шиш, өргөст хэмх, улаан лооль, cонгино зэргийг салад соусаар амтлан шилэн аяганд хийнэ.

  2.         Улаан чинжүүний сүмс бэлтгэх:

  3.        

    • Улаан чинжүүг 180 хэмд халсан шарах шүүгээнд хийж 20 орчим минут шарна. Шарсны дараа хэсэг битүү саванд байлгаж хальсыг нь хуулж авна.    

    • Сонгино  сармисыг жижиглэн хэрчиж олив тостой хайруулын тавганд хийж хуурна.

    • Үхрийн махны шөлийг усанд найруулж буцалгаад хуурсан сонгино сармис дээрээ нэмж буцалгана.    

    • Хальсыг нь хуулсан чинжүүгээ жижиглэн хэрчээд өмнөх буцалж байгаа хольц дээрээ нэмээд бутлагч машинаар бутлан бэлэн болгоно.

  4.         Үхрийн гол махаа стейк амтлагч, давс, перецээр амтлан халаасан хайруулын тавганд шарж, шарах явцад цагаан дарсаа бага багаар үе үе хийж ууршуулан шарна.

  5.         Шарсан махаа хувилж зүсэн улаан чинжүүний сүмс, шинэ ногооны салатны хачиртай хамт таваглана.

Хийхэд анхаарах зүйлс:

Энэ удаагийн стейкийг барбекю соусоор амталсан. Энэ соус нь маханд утсан амт оруулдгаар бусад төрлийн соуснуудаас онцлогтой юм. Та энэ соусыг Меркури захаас худалдан авч болно.

Мөн та зөөлөн стейкэнд дуртай бол шарах явцдаа   цагаан дарсны оронд нимбэгний шүүс цацаж, цөцгий түрхээрэй. Энэ таны хийж буй стейк илүү зөөлөн бас амттай болгох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.