ЭМЭГТЭЙ ХҮН БАЙНА ГЭДЭГ ӨӨРӨӨ УРЛАГ!

Тун удахгүй шинэ жил болох гэж байна. Бүсгүй та гоёмсог даашинз, гоо сайхан, чамин ганган үдэшлэгтээ хэдийн бэлдээд эхэлсэн байх. Гоёлын нүүр будалт, үс засалтаа даатгах газруудаа шилж сонгож, бие галбиртаа анхаарахын хажуугаар өнгөрч буй жилээ ямар үр бүтээлтэй өнгөрөөснөө, ирэх жилд ажил амьдралдаа юу хийж бүтээх, ямар амжилтанд хүрэхээ төлөвлөж л байгаа биз дээ?

Тэгвэл Шинэ жил, шинэ оноос урьтаж дээрх бүхэнд цогц шийдэл, цогц хариултыг өгөх “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалтад хамрагдсанаар та өөртөө насан туршийн бодит хөрөнгө оруулалтыг  хийх болно.


Эмэгтэйчүүдэд гоо сайхан, бие галбирын хөгжил, хувь хүний хөгжлийн цогц мэдлэг олгож,  1 сарын хугацаанд бодит өөрчлөлтөнд хөтлөх “Амжилтын жор” цогц сургалтанд хамрагдсанаар та өөртөө богино хугацаанд, нэг үнээр, гадаад хэлбэр, дотоод агуулга аль аль талаасаа гайхалтай амжилтыг бүтээнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

“АМЖИЛТЫН ЖОР” ЦОГЦ СУРГАЛТЫН ГОО САЙХНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:

-Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдийн аль нь өөрийн тань арьсанд тохирохыг мэдэж, ялгахын дээр цаашид өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгож сурна.

-Өөгүй, гайхалтай нүүр будалтын үндэс суурь болсон арьс арчилгааг зөв, дэс дараалалтай хийж сурна.

-Нүүр будалтыг хийхдээ ямар бүтээгдэхүүнээс эхлэн хэрхэн зөв дараалалтайгаар нүүр будалтын суурийг тавихаа мэддэг болно.

-Өөрийн нүүр царайнд тохирсон өдөр тутмын болон гоёлын гэх мэт хэд хэдэн төрлийн будалтыг хийж сурна.

-Нүүр будалтдаа оруулахыг хүсдэг ч чаддаггүй, яг л таны сурахыг хүсдэг гэрэл сүүдэр тавих болон  хамар өндөрлөх, “smokey eye” зэрэг будалтын үндсэн техникүүдийг сурах болно.

БҮЖГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

 -Салса, бачата, зумба  зэрэг эрч хүчтэй, халуухан латино бүжгүүдийг сурахаас гадна уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл олгох чөлөөт бүжгүүд, эмэгтэй хүний нууцхан хүслийг биелүүлэх Pole dance /шонтой бүжиг/ гээд зөвхөн “Амжилтын жор” сургалтаас бүсгүй танд зориулан гаргасан шидэт жороор мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэх болно.

Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байх, эрүүл байх, зөв бие галбиртай болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох гээд ийм олон давуу талыг бүжгээс өөр юу ч танд нэгэн зэрэг олгож чадахгүй. Бүжгийн гайхамшиг болоод эрч хүч, үр өгөөжийг нэгэнт мэдэрсэн та гайхалтайгаар өөрчлөгдөнө гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР:

Та гэр бүлийнхээ санхүүг зөв зохион байгуулж чаддаг уу? Хэмнэлт, хадгаламж, хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ? Гэр бүлийн уур амьсгал, аз жаргал, тэр дундаа үр хүүхэд, ханьтайгаа харилцах харилцаа тань ямагт нэгнээ ойлгож хүндэтгэсэн, итгэлцэл дээр тогтож чаддаг уу? Ажил дээрээ та хэр амжилттай чадвартай, сайн ажилтан бэ? Та ирээдүйн зорилго зорилтоо юу гэж тодорхойлсон бэ? Хувь хүнийхээ хувьд тавьсан зорилго, бизнесийн санаа, амжилт карьер, амбиц танд бий юу? Та өөрийнхөө гадаад төрх, бие галбир, байгаа байдалдаа үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг уу?

Та эдгээр асуултуудад өөртөө хариулаад үзээрэй. Хэрвээ хариулахад төвөгтэй, ээдрээтэй байвал та энэ бүхнийг “Амжилтын жор”-ын хувь хүний хөгжлийн сургалтуудад даатгаж орхи. Та дээрх асуултуудад бүрэн дүүрэн хариулттай болоод гарах болно.

Эмэгтэй хүн өөрийгөө ч, бусдыг ч маш аз жаргалтай, амжилтай болгож чадахаар их хүчтэй. Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд энэ байгалиас заяасан их хүч, мэдрэмжээ сэтгэл зүрхнийхээ хаа нэгтээ нууж орхиод, ор тас мартчихсан байх нь бий. Ажил, амьдрал гэсээр өөрийгөө гээснээ гэнэт мэдэх, эсвэл элдэв таагүй өөрчлөлт, хэцүү зүйл тохиолдох үед л “Нээрээ, би энэ амьдралын хаахна явна аа?”, “Би ер нь хэн юм бэ?” гэж санааширдаг шүү дээ.

Тийм ээ, эмэгтэй хүн байна гэдэг өөрөө яах аргагүй урлаг. Тиймээс л эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон, сайтар боловсруулсан амжилтын “шидэт жор”-ыг ийн цогцлоосон хэрэг. Эмэгтэй танд өөрийгөө өөрчлөх, идэвхжүүлэх, хэн болж болохоо харах болон сэтгэлдээ нуусан эрдэнээ олж нээхийг хүсэж буй бол “Амжилтын жор”-д нэгдээрэй.

Бүсгүй таны цаг зав, мөнгийг хэмнэж нэг үнээр, нэг сарын хугацаанд амжилттай эмэгтэйд байх ёстой хамгийн чухал гурван чиглэлийг цогцлоосон тус сургалт шинэ жилийг тохиолдуулан 30 хувийн хөнгөлөлт зарлаад буй. 12 дугаар сарын 4-нд 21 хоногийн эрчимжүүлсэн  хөтөлбөртэй оройн ээлж  эхлэх тул та бүхэн амжиж сураарай. Мөн сургалтын хугацаанд шинэ жилийн баяртаа гоёлын будалтаа үнэ төлбөргүй хийлгээд явах боломжтой. Шинэ жил, шинэ оноо гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, шинэ мэдлэгтэй угтахыг хүсье.

АМЬДРАЛДАА НЭГ Л УДАА, ГАНЦХАН САРЫГ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ, БУСАД ЗҮЙЛС АЯНДАА ӨӨРӨӨ ИРЭХ БОЛНО.  


Facebook: https://www.facebook.com/AmjiltiinJorEmegteichuudiinTsogtsSurgal

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.