Ханхүү Жеоржийн шинэхэн зургаас

Өчигдөр Кембриджийн ордноос бяцхан ханхүү Жеоржийн зул сарын баярын зурагнуудыг олонд хүргэжээ. Тус зургуудийг өнгөрсөн 11 дүгээр сард авсан бөгөөд ханхүү богино шорт, поло захтай цамц, Их британий цэргүүдийг дүрсэлсэн ноосон мак, урт түрийтэй оймсоор гангарсан ажээ.



Одоо нэг нас 4 сартай хүүгийн зургийг харсан хүмүүс түүнийг яг л бяцхан сахиусан тэнгэр шиг гарчээ хэмээн хэлцгээж байна. Тэрээр одоо ганцаараа алхдаг болсон бөгөөд удахгүй ярьдаг болно хэмээн гэр бүлийнх нь тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.