Буянтай сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хүний амьдралд жаргал зовлон хослон байх нь хэний ч зоргоор болдоггүй жам ёс. Хорвоог хамтдаа туулна хэмээн хөтлөлцөн гүйж явсан хайртай хос хагацана гэдэг хамгийн уйтай!



 Энэ амралтын өдөр хүргэж буй мэдээлэл маань харамсалтайгаар хайртай дотны хүнээ алдсан гэр бүлийн тухай бөгөөд хамгийн гол нь хайртай ээж, хөөрхөн ханийнхаа араас харамгүй буян хурааж бусдыг баярлуулж яваа амьдралд сөхрөхгүй тэмцэгч аав охин хоёрын талаар хүргэж байна!


Хүнд өвчтэй ханийнхаа төлөө бүхнээ зориулсан энэ залууг Б. Батдэлгэр гэдэг. Харин царай төрхийн хувьд аавыгаа, зан үйлдлийн хувьд ухаалаг ээжийгээ дуурайсан хөөрхөн охиныг нь Б.Цэцээхэн гэдэг байна. Охины ээж гэр бүлдээ хайр халамж сайтай бусдад нэр хүндтэй, албандаа хариуцлагатай ухаалаг чадварлаг бүсгүй байсан ч саяхан өөд болсон нь залуу сайхан гэр бүлийн хувьд төдийгүй бусад хүмүүсийн хувьд тун харамсалтай. Б.Батдэлгэрийн хувьд охиныгоо юугаар ч дутаахгүй сайн хүн болгон өсгөж ээжийг нь залгамжилуулна гэдэгт эргэлзэх зүйлгүй ээ.



Тус гэр бүл хавдрын эцсийн шатандаа шаналж буй хүнд өвчтөнүүдийн өрөөг гайхалтай тохижуулж өгсөн юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Ингээд түүний бичсэнийг та бүхэндээ эх хувиар нь сийрүүлж байна! 



"Манай гэр бүлийн зүгээс хайртай ханийхаа дурсгалд зориулж олон хүнийг баярлуулах сайн үйл хийхээр ярилцаад эхлүүлсэн ажил маань 2 хоногийн өмнө дуусч хүлээлгэн өглөө. Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь Хавдарын хүнд шатандаа орсон өвчнүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилдэг бөгөөд өвчтнүүдэд тав тухтай орчинг бүрдүүлж өгөх зорилгоор энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юмаа. 
Өвчтөнүүдийнхээ төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдаг энэхүү тасгийн нийт эмч, ажилтнууддаа баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт, ар гэрт нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өрөөнд хийгдсэн гол чухал ажлуудыг дурдвал: Хүнд өвчтэй хүмүүс нийтийн 00 руу явахад хүндрэлтэй байдаг тул өрөөний буланд тусгай хаалт хийж био 00 байруулсан, өвчтнүүдийн орны хооронд нээж хаахад хялбар хаалт хийсэн, өрөөний гэрэлтүүлэг муу байсан тул шинээр тааз татаж дээрээс болон хажуугаас тус тусдаа 6 төрлөөр асах гэрлүүдийг байрлуулсан, ус чийгэнд тэсвэртэй pvc шал, бусад жижиг зүйлс. 
/Засварын өмнөх болон дараах зургуудыг хавсаргав/
Гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэлийн хандиваар энэхүү өрөөг тохижуулав""














Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.161.111) 2018-03-03 15:24:52
sain baitsgaan yy mongolchytdaa bi neg handiwiin ayan zohion baigyylah gesen yumaa manai egchiin hoer bandi ni hoeylaa zurhnii gajigtai torson baga nu mongold hagalgaand oroh bolomjtoi tom ni oroh bolomjgui gesen hariu awsan odoo baga ni oroh gej bgaa haramsaltai ni sanhuugiin asyydal mash hund bn aa eej ni nohorgui orh tolgoilson togtson orlogo bhgui ajilgui hun baidag yum mongold arwan sayar orno toroos 75 hyviig ni gargan gesen genee ter sain taltaich uldsen mongiig ni olhod nileen hundreltei teged bas hodoonii humuus bolhor ene ter mongo ih oroh yumaa bid oorsdoo dor hayaj 6 7 say tog oloh boloh ged baihiin tom ni gadaad hagalgaa hiilgeheer bol ter bsitygai ih mongo hereg bolno yg ni hoeylang ni emchilgeend oruulchih yumsan odoohondoo baga duug ni oruulah bolomjtoi tom boloh tysmaa oroh bolomj ni bagasah yum shig bn lee ta buhen mini saihan setgeleer tysalj hedhen say togrogiig handiwlaj tys bolooch bi boloh buhii l bolmjiig ashiglana ta buhen mini mongonii tyslaltsaa l uzuulchihw
МОНГОЛ ХҮН (202.9.42.12) 2018-01-02 18:54:03
УМ МА НИ БАД МЭ ХУМ
dariimaa (202.126.91.159) 2014-12-31 09:32:52
sain uils delgereh boltugai sain saihan eruul enkh erch huchiig beleglie
Оюунцэцэг (124.158.112.4) 2014-12-31 03:32:29
хҮНД ЗОВОХ ӨДӨР БАЙХАД ЖАРГАХ ӨДӨР БИЙ ЧИ САЙН ХҮҮ БАЙНА САЙХАН Ч СЭТГЭЛТЭЙ ХҮҮХЭД БАЙНА ЧАМД САЙН САЙХАН БҮХНИЙГ ЕРӨӨЕ ОДОО ХҮНИЙ ЧАНАР МУУДСАН ОРОО БУСГАА ҮЕД ИЙМ ЗАЛУУ ХҮН ИЙМ АМЬДРАЛХАНЬ ИЖИЛДЭЭ ҮНЭНЧ БАЙХ ЁСТОЙ САЙХАН САНАГДАЖ БАЙНАА
on (204.195.147.196) 2014-12-29 11:08:56
Ta 2t az jargal ervvl enhiig hvsie
танилаас нь (202.21.111.141) 2014-12-29 10:20:00
Батдэлгэрээ сэтгэлийн хаттай өөдрөг амьдраарай Та хоёрт сайн сайхан бүхнийг хүсье
(139.141.107.207) 2014-12-28 23:37:11
Sain uils buhen delgereh boltugai Tanai ohiniig bolood tanid eruul enkh az jargaliig husey
zochin (112.72.13.133) 2014-12-28 14:08:52
ene saihan egelhen busgui eej aawiin hairtai ohin hairt haniihaa zurhnii tsohilt huurhun ohiniihoo eherelt eej naiz huhdiinhuu unench and n bolson busgui ta ergeed mondoldoo turuurei m sain amgalan boltugai ***** mongoliin tengerleg er hun tand ohinoo sain hun bolgoj usguurei gej husii
Zochin (103.229.120.45) 2014-12-27 22:38:13
Uhaantai sn zaluu ymaa iim zaluuchuud howor shuu tanid bolon tanii bytshan gunjid az jargal husiy tanii hani burhanii orond az jargaltai bga gedegt itgel togs bna
Enkhee (27.123.214.108) 2014-12-27 18:53:53
Mundag shuu naiz mini