Саяхан сүй тавьсан Камерон Диаз ганц бие бүсгүй амьдралаа сонгов уу?
Алдарт бүсгүйчүүдийн бүтэлгүй гэрлэлт үргэлжилсээр...Тэд үүнийг хүсдэггүй гэвч гоо сайхан, алдар нэр, эд баялаг зэрэг нь аз жаргалтай, энх түвшин амьдралд нь саад болдог байна...
Холливудын хамгийн тачаангуй авъяаслаг жүжигчин Кэмерон Диаз өдгөө 42 настай. Тэрээр өнгөрөгч жил буюу 5 сарын өмнө “Good Charlotte” хамтлагийн гишүүн Бенжи Мэддентэй хамтын амьдралаа зохиохоо зарласан. Түүний хайр дурлалын амьдрал бусад алдарт бүсгүйчүүдийн адил дуулайн шуугиантай байсан юм.

Түүнийг өмнө нь 5 найз азлуутай байсныг фенүүд нь төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч баттай мэдээлэлдэг. Гэвч тэдэнтэй албан ёсоор сүй тавьж байгаагүй бөгөөд энэ удаагийн дурлалаа тэр анхны гэрлэлт, сүүлийн хайр гэдэгт тун итгэлтай байсан байна. Харамсалтай нь бүтэлгүйтлээ. Тэрээр насны зөрүүг гол шалтгаан хэмээн тайлбарласан байна. Хамтлагийнхаа хамгийн царайлаг, сайхан залуу гэгддэг Бенжи Мэдден түүнээс 7 насаар дүү аж.
Өмнө нь Кэмероны үерхэж байсан 5 найз залуу хэн хэн байв?

1. Карлос де ла Торре.
1990-95 оны хооронд нэртэй Продюссер Карлос Де Ла Торре-тай хамтран амьдарч байв.

2. Мэтт Диллон.
1997 онд дуучин Мэтт Диплонтой хайр сэтгэлийн холбоотой байсан ч дөнгөж жилийн дараа тэд салсан болох нь тодорхой болсон юм.

3. Джаред Лето.
Өмнөх найз залуугаасаа салаад удаагүй ч тэрээр гялалзсан од Джаред Летотой болзож эхэлсэн юм. Түүний хуучин найз залууг та бүхэн Даллас клуб киногоороо Оскарын шагнал авч байснаар мэдэх биз ээ.

4. Джастин Тимберлейк.
Энэ дурлал бол Диасын хувьд хамгийн жаргалтай бас харамсалтай нь байсан тухай тэр хэвлэлд ам алдсан. Джастин Тимберлейк бол дэлхийн хамгийн сайхан залуугаар нэг бус удаа өргөмжлөгдөсөн авъяаслаг дуучин, жүжигчин бүр бүжигчин залуу юм. Тэд 2003-2007 оны хооронд хамтран амьдарч байсан юм. Тэд бас л насны зөрүү ихтэй буюу Диас 8 насаар эгч байв.

5. Алекс Родригес.
Түүний 5 дах шуугиантай дурлал бол алдарт бейсболчин Алекс юм. Тэд 2010-11 оны хооронд үерхэж байв. Түүнээс хойш нам жим тайван явсан Диаз өнгөрсөн жилээс Бенжи Мэддентэй амрагийн харилцаатай болж бүр бөгжөө хүртэл солилцсон ч харамсалтай нь хоёр тийш болохоор шийджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





