Spinning bike буюу дугуйтай аеробик Монголд дэлгэрч байна

Эмэгтэй хүн эрүүл чийрэг, гоолиг, үзэсгэлэнтэй байхын тулд юу, юу хийдэг вэ? Энэ асуултад бараг бүгдийг гэж хариулъя. Үнэхээр гоолиг биеийн төлөө бүхнээ зориулдаг. Цаг зав, мөнгийг гамгүй үрдэг ч ганцхан зүйлийг л мартчихдаг. Энэ бол өөрийгөө. Өөрийнхөө биеийг гоолиг сайхан болгох нөр их хөдөлмөрт сэтгэл санаагаа зориулахаа орхигдуулчихдаг гэсэн үг. Том дасгалын цүнхэндээ түүртэж дахин дахин хувцсаа солих нь төвөгтэй санагдаж дасгалын цаг ойртох тусам “амжих болов уу ” гэсэн бодолд автаж биеийн маань энд тэнд өвдөөгүй байгаадаа гэж чагнадаг. Дасгал дээрээ очсон ч цаг руу хяламхийн дэргэдэх сайхан биетнүүдийг сэмхэн ажиглаж хий мөрөөдөлдөө автах нь бий. Гэхдээ мөрөөдөл чинь гоолиг биетэй болгож чаддаг байсан бол бүхэл өдөржин орон дээрээ суугаад өнгөтөөр нь мөрөөдөж болох л байлаа. Гэвч мөрөөдөлд бодит хүчин чармайлтгүйгээр хүрч болдоггүй нь харамсалтай. Би үүнийг яагаад сайн мэдэж байна вэ гэвэл энэ бүх шатыг мөн дамжсан юм.

Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй алхахын төлөөх эмэгтэй хүний эрэл хайгуул маань фитнес, аэробек, бүжиг, усан бассейн, йог, бэлли дээнс гээд л цуварч өгсөн дөө. Нэг сараас эхлээд хэдэн сар хүртэл үргэлжлэх энэ оролдлогууд маань үнэндээ үр дүнд төдийлөн хүрээгүй. Энэ бүх төрлүүд бүгд үр дүнтэй, хүний бие бялдар, сэтгэл санааг сайхан болгодог ч харин би зөвхөн өөртөө тохирох тэр зүйлээ олоогүй байснаа ойлгосон юм. Том зорилго тавиад өөрийгөө хүчлэн байж ямар нэгэн дасгал хийх нь 19 цагийн болзоогоо хүлээн дуусч өгдөггүй ажлаа үзэн ядахаас үнэндээ өөрцгүй. Ямар ч дасгал бэлтгэлд явсан чи өгсөн мөнгөндөө уягдаж, олдсон цагтаа баригдаж, өөхөө үзэн ядахдаа түүнийг хүчээр хийх нь дээрх байдалд л хүргэнэ. Хүсэлд чинь хүргэх тэр аргаа ол, олсон бол дурла. Дурласан бол үр дүн заавал гарна.

Олон зүйлийг нуршихаа болиод одоо гол зүйлдээ оръё. Хамгийн азтай нь би хайсан зүйлээ олсноор барахгүй бүр дурлаж орхисон юм. Өглөө ажилдаа гарахдаа дасгалын хувцастай том цүнхэндээ бүгдийг багтаан гардаг болсон. Жижиг цүнхээ тоохоо ч байсан. Нэг ч зүйлээ мартагтахгүй нягт нямбай бэлдэх өөрийгөө бас гайхна. Үдээс хойш болонгуут цагийн зүү рүү хяламхийж дасгалдаа хоцрохгүйн тулд ажлаа хурдан дуусгаж эрт гардаг болсноос хойш илүү цагаар суухаас аврагдсан. Тэсгэлгүй эрт очин бие халаалтаа түрүүлж хийдэг боллоо. Үнэндээ дуутай шуутай дасгалдаа дуртай нь аргагүй явдаг болсон доо. Харин очоод хэмнэлтэй хөгжмийн аянд бүх л булчин шөрмөсөө тэнийтэл дасгал хийнгээ бүжиглэж, бүжиглэнгээ жийнэ. Гайхаж байна уу?

Энэ бол Монголд дөнгөж саяхнаас нэвтрээд байгаа спортын цоо шинэхэн төрөл Spining bike буюу дугуйт аэробек юм. Хөгжмийн аянд дугуйн дээр дасгал хийх нь биеийн бүх булчинг өв тэгш хөгжүүлж, галбиржин турж, мэдээж эрүүлжиж, бас өгзөг өргөгдөнө. Бүсгүйчүүдийн бүх хүслэн биш гэж үү? Ганцхан бүсгүйчүүд ч биш эрчүүд үр дүнд бусдаасаа хурдан хүрэхийн тулд хичээллэж байна. Мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэхэд ийш тийш харж, хий дэмий сууна гэж үгүй. Энэ төрөл миний мэдэхээр хөлсийг хамгийн ихээр гаргадаг бүр асгаруулдаг гэж хэлж болно. Хөлс маш ихээр ялгардаг тул үр дүн хурдан гарна. Нэг удаадаа 1200 ккалори шатаахад цаг нэг л мэдэхэд өнгөрдөг. Хөгжмийн хэмнэлд хөдөлгөөний эвсэлтэй болж галбиржин турж байгаа манай фитнесийнхэн хамгийн сэтгэл өндөр хүмүүс. Миний хувьд ядарч нозоорохоороо дасгалаа хийгээд сэргэдэг. Дасгал хийгээд ядардаг байснаа дасгал хийгээд цовоо сэргэлэн болж эрч хүчээр цэнэглэгддэгээ одоо болтол гайхдаг юм шүү. Spinning bike нь дэлхийн олон оронд өргөн тархаж хөгжсөн хэлбэр бөгөөд Монгол улсад энэ жилээс эхэлж нэвтэрч байгаа юм. Тусгайлан багштай, биеийн бүх булчинг хөгжүүлэх дасгалуудтай, хамгийн хөгжилтэй бас хамгийн үр дүнтэй энэхүү дасгалд очоод үзээрэй. Миний нэгэн адил арван жил хайсан зүйл чинь мөн ч байж мэдэх юм шүү. Эрэгтэй, эмэгтэй бүгдэд нээлттэй, насны хязгаар үгүй. Эрүүл, эрч хүчтэй, галбирлаг гоолиг байхыг хүсдэг л биз дээ? Зүгээр л очоод мэдэр гэж хэлэх байна. Олон зүйл хэлмээр байгаа ч дасгалдаа яараад байна.
Spinning Club-д уулзъя.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас болон FB хаягаас авна уу?
FB:
Утас:
99808144
99190609
99140680
99190609
99140680
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
oyuka
(150.129.140.249)
2015-01-19 21:43:39
6 bichild bas bna lee ter tanai salbar uu
0
0
0
Хариулах
(112.72.13.64)
2015-01-19 19:44:49
Goe bna shu
0
0
0
Хариулах
lavka
(112.72.13.64)
2015-01-19 19:44:18
Goe bietei zalu bna 12 nastai taniltsi
0
0
0
Хариулах







