Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана


Дорнын анагаах ухаанд сармисыг ихээр шүтдэг. Учир нь энэ жижигхэн хүнсний ногоо хүний биеэс хорт бодисыг гадагшлуулан, олон төрлөөр анагаах увдистай болохоор л тэр биз.

Сармис хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм.

Та сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Ингэхийн тулд  нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ.

Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулахаас гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг байна. Сармистай хандыг 5 минутаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад өөрөөр нь арчилгүй хатаана. Туршаад үзээрэй! Амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(27.123.214.108) 2015-02-27 00:26:51
Eniig her davtamjtai hiidiin bol Odor bolgon hereglej boloh uu
zochin (112.72.13.156) 2015-02-26 20:27:52
eniig tvrheed aimar horsood bna lee 5minut bish arai gj 1l tessen bh ter ni yaj bgan bol taarahgvi bna gj bhgvi bizde
(190.130.221.167) 2015-02-26 03:32:56
za sarmic homhoi hataadag gedeg bol shal hudlaa harin batganii sorwind bol unen yum bna lee gehdee butsalsan us bish nermel ustai holidog emiin sanguudaar bdag