Грейн амьдралын 50 сүүдэр киноноос ч халуухан бүтээлүүд

Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан "Грейн амьдралын 50 сүүдэр" кино нь эротик хэсгүүд, сэтгэл хөвсөлзүүлсэн мөчүүдээр дүүрэн бзтээл болсон. Харин гадны хэвлэл мэдээллийнхэн тус киноноос хэд дахин халуухан бүтээлүүдийг жагсаасан байна. 

Belle de Jour.
Францын драма төрлийн бүтээл бөгөөд ту кинонд үзэсгэлэнт гэрийн үйлчлэгчдээ дурладаг эзний талаар өгүүлдэг юм. Кинонд гарах хэсгүүд Грейн амьдралын 50 сүүдэр киноноос ч халуухан гэж үзжээ



Ичгүүр. Тус кино нь америкд багагүй шуугиан тарьсан ба гол дүрийн залууг үнэхээр өндөрлөгт гаргаж чадсан гэж шинжээчид үздэг байна. Ичгүүр хэмээх энэхүү бүтээлд сексийн донтой ганц бие залуугийн тухай өгүүлдэг байна. 



Аюултай харилцаа. Энэ кинонд царайлаг жүжигчин Кейра Найтли тоглосон аж. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн залуусын хоорондох хайр сэтгэл болоод тэдний бие физиологийн харилцааг тод харуулсан бүтээл юм. 



Boogie Nights. Насанд хүрэгчдийн киноны жүжигчний амьдрал болоод түүний уналт, сэргэлтийн үеийг харуулсан кино юм. Кино шүүмжлэгчид тус киног секс, хар тамхи, рок н ролл гэсэн гурван үгээр л тодорхойлдог ажээ. 



О - н түүх. Та өөрийгөө Грейн амьдралын 50 сүүдэр киноноос хангалттай их зүйл үзсэн гэж бодож байна уу? Тэгвэл хараахан үгүй. О-ийн түүх нэртэй энэхүү бүтээл нь франц кино ба эротик зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Тус кинонд хувцас загварын гэрэл зурагчин О- ийн амьдралыг харуулсан кино юм. 



Парис дахь сүүлчийн танго. Өөр ямар ч асуултгүйгээр зөвхөн сексийн талаар өгүүлсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёр биенээсээ юу ч асуулгүйгээр бүр өөрсдийн нэрээ ч мэдэлцэлгүйгээр сексийн харилцаатай байхаар шийдсэн нь тус киног өрнүүлдэг байна.



Body of evidence. Алдарт дуучин Мадонна энэхүү киноны гол дүрд тогложээ. Эротик драм төрлийн бүтээл бөгөөд саятны эхнэр өөрийн нөхрийн үхэлд сэжиглэгдсэнээр тус кино эхэлдэг. Кинонд тусгагдах эротик хэсгүүд нь "Грейн амьдралын 50 сүүдэр" киноны хэсгээс ч халуухан гэнэ. 



Ноён хатагтай Смит. Тагнуулч мэргэжилтэй гэр бүлийн хосуудын талаар өгүүлдэг энэ киног мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Энэ жагсаалтад орох болсон гол шалтгаан бол кинон дээр хосууд жинхнээсээ бэлгийн харьцаанд орсон гэж үздэг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.