Англи хэлийг хурдан сурах аргууд

Боловсролтой эмэгтэй хүн хамгийн хүчирхэг харагддаг. Бүсгүй та англи хэлийг хараахан сайн эзэмшиж амжаагүй байгаа юм биш биз? Мэдээж та англи хэлийг урьд өмнө нь тодорхой хэмжээнд сурсан байх. Гэхдээ өдөр тутамдаа төвөггүй ярьж, уншиж чадахгүй, сонсоод ойлгохгүй байж болох юм. Харин одооноос сурсан ч биш, сураагүй ч биш энэ байдлаасаа салах болсон гэж бодож байна. Тэгвэл бидний өгөх энгийн зөвлөгөөг дагаад хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй. Энэхүү зөвлөмж нь гадаад хэлийг маш хурдан сурсан олон хүмүүсийн туршлагаас нэгтгэсэн бөгөөд хамгийн гол нь сурах арга барилаа байнга өөрчлөх хэрэггүйг сануулж байна.

1.    Толь бичгээ хаа. Ном уншиж, дасгал хийж, эсвэл сонсож байх үедээ мэдэхгүй үг бүрийг толь бичгээс хайх нь тийм ч зөв арга биш. Эхлээд тухайн өгүүлбэр, сэдэвт байгаа шинэ үгүүдийн утгыг ойлгохыг хичээ. Энэ нь шинэ үгийг амархан цээжилж, үгсийн сан тань хурдан нэмэгдэх болно. 
2.    Англи хэлний дүрмийг тогтоосны дараа ярьж эхэлдэггүй. Энэ нь бүгдийг хэтэрхий ярвигтай, будлиантай болгоно. Түүний оронд өгүүлбэрт хэрэглэгдэж байгаа өгүүлбэрийн нарийн дүрмүүдийг тогтоох хэрэгтэй. 
3.    Сурах бичиг хангалттай байж чадахгүй. Хэл сурах арга нь өөрийн төрөлх хэлээрээ сурч ашигладагтай адилхан зүйл юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, сонсох ба ярих. Хэл шинжлэлийн хүмүүс хэл сурах явцыг 4 бүлэгт хуваадаг. Сонсох /1/, Ярих /2/, Унших /3/, Бичих /4/. Тэгэхээр хэл сурах эхний алхам бол англи хэлийг аль болох их сонсоно гэсэн үг юм. Үүний тулд англи хэл дээр мэдээ сонсох, уран сайхны болон баримтат кино үзэх, Ток шоу зэрэг телевизийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэх,англи хэлний хичээлтэй CD, кассет сонсох гэх мэт. Энэ нь таны англи хэлний дуудлагыг сайжруулахаас гадна янз бүрийн сэдвээр ярьж чаддаг болох олон мэдээллийг цуглуулсан байдаг. 

4.    Байдлыг харуулсан харилцан ярианы сэдвүүд унш. Жишээ нь: Дэлгүүрт очин худалдаж авсан цамцаа хэрхэн буцаах, аялалаар явах гэх мэт олон сэдвүүд нь англиар ярих янз бүрийн санааг төрүүлнэ. Мөн богино хэмжээний өгүүллэгүүдээс эхлэн сонингийн мөр бүрийг анхааралтай унших хэрэгтэй. Энэ үедээ өгүүлбэрийг чангаар уншиж, зарим үед агуулгыг нь дуурайх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давт. Нэг зохиолыг доод тал нь гурван удаа унших хэрэгтэй. Эхний удаа толь бичиг ашиглахгүйгээр бүгдийг нь анхааралтай унш. Хоёр дахь удаа уншихдаа зохиолд гарч байгаа хамгийн түгээмэл, дахин дахин давтагдаж байгаа үгүүдийг толь бичгээс харан, дахин нэг бүрчлэн зохиолдоо орон унш. Гурав дахь удаагаа уншихдаа та зохиолоо ерөнхийд нь ойлгочихсон, нарийн үг хэллэг, хэлц үг, уран зохиолын хэллэгүүдийг ойлгоогүй үлдсэн байх болно. Харин одоо эдгээрийн утгыг тайлан, толь бичгээс харж болно.

5.    Хамгийн чухал нь англи хэлний үгсийн сан. Анхан шатны мэдлэгтэй суралцагсдад өдөр тутмын 850 үгийн сан хангалттай гэж үздэг. Үүнийгээ анхан шатны англи хэл гэдэг ба 600 нь янз бүрийн үгнүүд, 150 нь өөр төрлийн үгнүүд /үзэн ядах, цаг агаар гэх мэт/, үлдсэн 100 үг нь 750 үгийн утгыг тайлбарласан үгийн нийлэмжүүд байдаг аж. 
6.    Бусад. Англи хэлний туслах үйл үгийг үл тоомсорлож болохгүй. Тэдгээр үгнүүд ярианд байнга хэрэглэгдэж байдаг. Уншиж байгаа өгүүлбэр, өгүүллэгээ өдөр бүр чангаар уншиж бай. Хар ярианы хэллэгүүдийг сурах хэрэгтэй.
7.    Одоо ярьж эхэл. Англиар ярьж байхдаа дүрмээ санах гэж бүү эргэлз, хэлэх зүйлээ л хэл. Дүрмийн алдаа гарахаас бүү ай. Эхлэн суралцагсдад алдаа байнга гарна, харин дараа нь таны алдаа автоматаар засагдаж эхлэх болно. Тиймээс дадлага маш чухал юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
эмэгтэй (112.72.11.67) 2015-03-28 23:16:49
ажлын ачаал***** их авбал маш их ядардаг хамаг бие бараг л салах гэж байгаа юм шиг болдог доо одооний энэ ажил маань цалин багатай ч би ажилдаа их дуртай хүүхдүүдийг харахаар их сайхан байдаг хамаг өвчнөө ч яасан мэдэхгүй мартчихсан байдаг