Гэртээ амтат зайрмаг хийж хүүхдүүдээ дайлаарай!
Та гэртээ өөрийн гараар зайрмаг хийж идмээр байна уу? Маш энгийн хэрнээ эрүүл. Сэрүү татам, арааны шүлс асгарам сайхан амттай зайрмаг нь халуун дулааны улиралд хүүхэд гэлтгүй томчуудын ч дуртай амттаны нэг яах аргагүй мөн билээ.

Шоколадтай зайрмагны жор
Орц:
Сүү – 250 грамм
Цөцгий – 250 грамм
Элсэн чихэр – 75 грамм
Цэвэр шоколад – 125 грамм
Желатин – чимх
Бэлдэх арга:
Төмөр саванд сүү, элсэн чихрээ хийгээд зөөлөн гал дээр буцалтал нь
хутгана. Энэ хооронд элсэн чихэр бүрэн хайлсан байх ёстой. Дараа нь
тасалгааны температуртай болтол нь хөргөж, дээр нь цөцгий, чимж желатин
хийгээд , хөргөгчинд хийнэ. Зайрмаг өтгөрөөд ирэх үед үрсэн шоколадаа
нэмж хутгаад л амттан бэлэн болно.
Орц: Гадил жимс 3 ширхэг Шоколад 100 гр Элсэн чихэр 50 гр Цөцгий 250 гр Нимбэгний шүүс
Бэлтгэх арга: Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчинэ. Дараа нь элсэн чихэр, нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр. Бий болсон холимогт, хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутгана. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд гурваас дөрвөн цаг хөргөгчинд тавина. Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээрэй. Мөн амтат зайрмагандаа нэр бодож олоорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






