Сайхан харагдана гэдэг тийм ч хэцүү биш

Байгаль дэлхий нэгэнтээ сэрж, орчлон ертөнц шинэ өнгөнд хувирах цаг иржээ. Энэ үеэр бүсгүйчүүд бид ч өөрийн гадаад үзэмжиндээ санаа зовниж эхэлдэг. Бүсгүй таны сайхан харагдах хамгийн энгийн зарчим бол сайн арьс арчилгаа, сайхан нүүр будалт тэгээд мэдээж үс засалт. Урин дулааны цагт өөртөө итгэлтэй хараа дээгүүр алхмаар байвал бидэнтэй нэгдээд орон орны бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэгжүүлдэг энгийн зөвлөгөөнүүдээс сонирхцгооё.


Би үргэлж цүнхэндээ арзгар шүдтэй бяцхан сам авч явдаг. Үсийг минь намирсан зөөлөн, бас илүү байгалийн төрхөөрөө харагдахад минь энэ бяцхан шидтэн л тусалдаг. – Gloria Chic / fashion blog хөтлөгч/

Миний хаврын нүүр будалтанд зайлшгүй чухал зүйл бол тод өнгийн уруулын будаг. Уруул дээр минь бүхий л анхаарлыг татаж, царайг минь илүү шингэн гялалзсан өнгөлөг харагдуулдаг. -  Henna Sigh / Канадын гоо бүсгүй/

Би хацар өнгөлөгчинд хайртай. Хавар ч гэлтгүй бүхий л улиралд хацар өнгөлөгчөө хэрэглэдэг.  Гэхдээ цаг агаар дулаарах тусам өнгийг нь илүү гүн болгодог. Өвөлдөө үл ялиг жиндсэн мэт ягаахан хацартай байхыг илүүд үздэг бол хавар зуны цагт наранд борлосон мэт шаргал өнгийг хэрэглэдэг. Энэ ч үнэхээр сайн сонголт шүү. Kayla short / Short presents.com-ийн эрхлэгч /

Би маш итгэлтэйгээр нарны хамгаалалт гэж хэлнэ. Бүсгүйчүүдийн ихэнх нь нарны тосыг алгасдаг. Гэхдээ би бол хэзээ ч тэгэж чадахгүй. Нарны тос түрхсэн байхад суурь крем хэрэглэх ч хэрэггүй  юм шиг санагддаг. Jessica Denomm / Stylist/

Би бусад бүсгүйчүүддээ нүүр цэвэрлэгч сойзыг санал болгомоор байна. Хавар болохоор арьс нэг л холцруутаад хуурайшаад байдаг. Минийх ч бас тэгдэг. Тэр үед нь маш сайн цэвэрлэхийг боддог. Холцруутсан, үхсэн эд эсийг хамгийн сайн гуужуулдаг зүйл бол сойз. Таньд заавал мэргэжлийн нүүр цэвэрлэгч сойз байх албагүй. Шив шинэхэн шүдний сойз байхад л хангалттай. Нэг удаа туршаад үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд дээрээс нь шингэн витамин с – ээр нүүрээ арчих. Арьсыг маань илүү толигор харагдуулж нөсөө толбыг багасгадаг. Харин витамин Е бол маш сайн чийгшил өгдөг. Carcia and Telly Campbell / Fashion блоггер/

Тэд ийн өөрсдийнхөө нууцаас бидэнтэй хуваалцжээ. Харин таньд ямар нууц байдаг вэ?  Бидэнтэй хуваалцаач.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Otgoo (182.160.33.235) 2015-04-01 20:50:01
Neeree vit c ih nuluuldug shvv uneheer goy bldg