Хамгийн залуу дэлхийн аварга Дарья Белодед гавъяат тамирчин болжээ
17 -хан насандаа "Дэлхийн аварга" - д түрүүлж, жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу "дэлхийн аварга" болсон Дарья Белодед "Украйн Улсын Гавъяат Тамирчин" болжээ. Дарья Белодед энэ жил идэрчүүдийн ДАШТ, Европын Цом, Grand Prix, Grand Slam цуврал тэмцээнүүдэд түрүүлсэн юм.

Тэрээр 2000 оны 10 -р сарын 10 онд төрсөн бөгөөд олимпийн итгэл найдвар болсон шилдэг тамирчны нэг юм. Түүний талаар WBC холбооны дэлхийн аварга асан Майрис Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн Альберт Сиеста "Миний хамгийн дуртай спортын 2 дахь нь жудо. Украйны жудогийн тамирчин Дарья үнэхээр гоо үзэсгэлэнтэй бас англи хэлээр маш ярьдаг. Хэрвээ би түүний менежер байсан бол холливуудын од болгох байсан" гэж ярилцгандаа хэлсэн байна.
Тэрээр 2017 оноос насанд хүрэгчдийн ангилалд оролцох болсон бөгөөд Европын аварга болж, Европын нээлттэй тэмцээний ялагчаар тодроод байгаа юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








