Мөнгөн хонхны баяраар Лили цэцгийн дэлгүүрийнхэн онцгой бэлгийн багц бэлджээ

Аливаа хүний чин сэтгэлийн илэрхийллийг сайхан цэцгийн баглаа,  халуун дотно  үгтэй мэндчилгээ,   сонирхолтой баглаа боодолтой гоёмсог бэлэггүйгээр төсөөлшгүй. Тэгвэл байгуулагдаад удаагүй  ч үйлчилгээ, сонирхолтой хэв загвартай бэлэг, сайхан цэцэг, чамин  чихрийн холимог баглаагаараа олны анхаарлыг татаж, талархал хүлээгээд байгаа нэгэн цэцгийн салоны тухай мэдээллийг уншигч тантай хуваалцахыг хүслээ.  “Лили” цэцгийн салон хайртай дотны хүндээ барих хамгийн сайхан, дахин давтагдашгүй бэлгийг захиалагчийнхаа чин сэтгэлийг шингээж, урлан өгч байгаа юм байна. Мөн хүргэлтийн үйлчилгээтэй тул жинхэнэ сюрприз хүсэгчдэд тун таатай боломж.

Цаг наргүй ажлын үеэр, их хотын түгжрэлд хайран цаг, хамаг нервээ баран цэцэг бэлэг сонгох гэж гүйхийн оронд энэ хэцүүхэн ажлаа “Лили” цэцгийн салоныханд даатгахад л болох нь ээ.

  “Лили” –ийн хамт олон өнгөрсөн гэгээн хайрын өдөр , олон улсын эмэгтэйчүүдийн баяраар сонирхолтой багц, баглаануудаар хэрэглэгчдээ баярлуулсан нь тэдний фэйсбүүк хуудаснаас нь харж болохоор байна.  Мөн сонирхуулахад  гадаадад байгаа монголчуудынхаа ар гэр, хайртай дотны хүмүүс, найз нөхдөө баярлуулах  захиалгыг тэд фэйсбүүк хуудсаараа тогтмол хүлээн авч, аз жаргалтай мөчүүдийг нь алс холоос  ч хуваалцахад тус болж байгаа нь талархууштай.

Мөнгөн хонхны баярууд  эхэлсэнтэй холбогдуулан онцгой багцыг санал болгож байгаа юм билээ.


Та бүхэн лили цэцгийн салон, хүргэлт гэсэн  хаягаар фейсбүүк рүү  орж  илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай .

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.