7 хоногт 3 кг хаях үр дүнтэй аргууд

Турах гэж хичээж байгаа бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Хичнээн удаан, олон төрлийн аргаар оролдсон ч нэг л бүтэлтэй болж өгөхгүй эсвэл хэт хүнд дэглэм барьснаасаа болж та өөрөө шантраад байна уу? Тэгвэл танд 7 хоногт 3 кг турах үр дүнтэй бөгөөд хялбар 10 аргыг хүргэе. 

1. Зүгээр л ус уу. Элдэв янзын хольц орсон шүүс, цай, хийжүүлсэн ундаа зэргийн оронд зүгээр л ус уугаарай. Таны мөнгөнд ч хэмнэлттэй байх болно шүү. Цэвэр ус гэдэг турах дэглэмийн хамгийн энгийн алхмын нэг юм. 

2. Цагаан талх, пастагаас татгалз. Энэ нь таныг гурилан бүтээгдэхүүн аль болох бүү ид гэсэн үг. Гэмгүй харагдах цагаан талх танд ямар их калори өгдөг гэж санана. 

3. Өдөрт 30 минут зүрхний дасгал хий. Идэвхтэй хөдөлгөөн танд чухал гэдгийг энэ арга сануулж байгаа хэрэг юм шүү. Хэт биш ч зүрхийг идэвхтэй ажиллуулж, дасгал сургиулалт хийх нь калори шатаах шалгарсан арга юм. 

4. Фитнессээр хичээллэхээс нэг цагийн өмнө кофе уу. Турах арга хэмжээ авч байгаа хүнд кофе тийм ч хэрэгтэй зүйл биш. Гэхдээ кофе эрч хүч сэргээдэг гэдгийг бүү мартаарай. Дасгалын танхимд хичээллэж эхэлсний дараа та амархан цуцахгүйн тулд элдэв хольцгүй цэвэр кофе нэг аягыг уугаарай. 

5. Боломжтой бол өдөр бүр бэлгийн харьцаанд ор. Энэ нь маш сайн калори шатах хүчин зүйл юм. 

6. Хүчтэй дасгал хөдөлгөөн хийх үедээ уушигаа бүү мартаарай. Амьсгалаа зөв гаргаж, авч сурах нь жин хаяхтай чухал нөлөөтэй. 

7. Илүү унт. Та өөрийн тогтмол унтаж сэрдэг цагаасаа 30 минутаас 1 цаг хүртэлх илүү хугацаанд унтах хэрэгтэй. 

8. Зөв цагт ид. Турах гэхээр хүмүүс бараг бүх зүйлсийг идэх жагсаалтаас хасаж орхидог. Зөвхөн зөв цагт идэж сурах хэрэгтэй. Өдрийн эсвэл оройн хоолны дараа тийм ч их биш хэмжээтэй шоколадны десерт идэх нь таниас калори хасдаг байна. 

9. Зургаа тэр бүр бүү ав. Хэт олон зураг авах нь танд жин нэмж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж орхидог. Тиймээс зураг авахаа багасгах хэрэгтэй. 

10. Өдрийн хоолонд салмон загас ид. Та зүгээр л туршаад үзэх хэрэгтэй. Танд турахад туслахаас гадна таны арьсыг маш зөөлөн, гоёмсог болгож өгнө. 







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.