Дуучин Ч.Алтантүлхүүр хөвгүүдийнхээ хамт “Хүү төрлөө..,” брэндээр гоёжээ

 “Малчин түмний дууч” хэмээх өргөмжлөлт СТА, дуучин Ч.Алтантүлхүүр өчигдөр  “Малчин заяат бүсгүй” нэртэй  мюзиклын нээлтээ хийлээ. “Таван эрдэнийн орон” нэртэй хос цомгийг гаргаж, малчин түмний талархлыг хүлээсэн дуучин бүсгүй энэ удаа 1980-аад оны малчин залуусын хайр сэтгэл, эвлэлийн гишүүн, илгээлтийн эздийн  ахуй амьдралыг харуулсан  зохиомж бүхий мюзиклын төрөлд хүчээ үзжээ.

“Малчин заяат бүсгүй” мюзиклийн гол дүрийг жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Батжаргал, дуучин Ч.Алтантүлхүүр нар бүтээсэн бол  зураг авалт  Төв аймгийн Баянжаргалан суманд болжээ. Зураг авалтын үеэр жүжигчин  П.Шүүдэрцэцэг, дуучин Ч.Алтантүлхүүр нар үүрээр босож, үнээ саан, сүү хөөрүүлэн, ааруул тавьсан талаараа хуучилсан байна.

Ийнхүү асар их хичээл зүтгэл дор амилсан “Малчин заяат бүсгүй” мюзиклийнхаа нээлтэд дуучин Ч.Алтантүлхүүр энхрий үрсээ  дагуулан ирсэн байлаа. Тэрээр “Би Монгол дээлэнд, тэр дундаа энгийн мөртлөө ур хийц, технологи сайтай дээлээр гоёх дуртай ” хэмээн  тодотгож, хөвгүүдийнхээ хамт “Хүү төрлөө..,”Үндэсний брэндээр гоёсон талаараа онцолсон юм.

Түүгээр зогсохгүй дуучин Ч.Алтантүлхүүрийн бага хүү “Хүү төрлөө..,”Үндэсний брэндийн шинэ загвар болох  эрийн сүлд хийморь, бодь оршихуйн бэлгэдэлт  буган дээлээр гангарсан нь тун чиг зохимжтой харагдаж байв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.