Boyfriend өмдийг урлах арга

Сүүлийн үед трэнд болоод байгаа Boyfriend өмдийг худалдан авах гэж байна уу? Тэгвэл түр наашаа анхаарлаа хандуулаарай! Яг одоо танд хэрхэн өөрөө Boyfriend-ийг өмдийг урлахыг заах гэж байна. 
Хэрэглэгдэх материал
1.    Танд хэрэггүй, өмсөх дургүй хэрнээ хаяхад хайран өмд байдаг бол түүнийгээ ашиглаж болно. Харин байхгүй бол дүүгийхээ, ахыхаа эсвэл найз залуугийхаа хэрэггүй болсон өмдийг ч ашиглаж болно. Бүүр байхгүй бол яах вэ гэж үү? Гадуур гараад эрэгтэй жижиг өмд ав. Энэ нь үнэ нь хамаагүй хямд байдгыг бүү мартаарай!
2.    Хурц иртэй хайч
3.    Зүлгүүр
4.    Харандаа эсвэл шохой
5.    Чимхүүр буюу хөмсөг зулгаагч

Алхам- 1
Хамгийн түрүүнд өмдөө засах хэсгээ сонгоно. Тэр хэсэг дээрээ шохой юм уу харандаагаар тэмдэглэнэ. 
Алхам- 2
Шохойгоор, харандаагаар тэмдэглэсэн хэсгээ зүлгүүрээр зүлгэнэ. Энэ тухайн хэсгийг зөөлрүүлж сэглэхэд бэлтгэж байгаа юм.

Алхам- 3
Хурц хайчаар хөндлөн хайчлана. Өөрийн сонирхол, мэдрэмжээрээ тааруулан хайчлахад болно.

Алхам- 4
Хөмсөг зулгаагчаар илүү гарсан утсыг зулгааж авна. Энэ нь өргөнөөс нарийн болгох боломжтой болж өгнө. 

Алмам- 5
Одоо жижиг хэсгүүдэд  бага зэрэг үзэмжээрээ сэглэж өгнө /Халаасны хэсгүүдийг битгий мартаарай/. Мөн нэг зүйлийг сануулахад өмдний сэглэгдсэн хэсэг нь угаах бүрт томорох магадлалтай тул хэт том байх нь урагдах эрсдэлтэй гэдгий битгий мартаарай охид оо!
Алхам- 6
Өмднийхөө шуумгийг өөртөө тааруулан тайраад бага зэрэг нугалж оёод л таны хүссэн boyfriend өмд бэлэн боллоо. 
Амжилт!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.