Женнифер Анистоны хуримын даашинз

Сэтгэл татам жүжигчин бүсгүйг Бред Питтээс салснаас хойш удаан хугацааны туршид ганц бие явсан гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байсан. Харин саяхнаас түүнийг хуримаа хийсэн гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж эхэлсэн. 

Түүний хуримын даашинзтай, камерын дуран луу нуруугаа харуулан зогсож байгаа зураг фейсбүүкийн сүлжээгээр тарлаа. Женнифер Анистон тус даашинзыг хуримандаа өмссөн гэдэг нь тийм ч баталгаатай бус мэдээлэл юм. 



Нуруу ил гарсан даашинз дээр үсээ шуусан нь энгийн боловч түүнийг үнэхээр дур булаам харагдуулсан байна. Мөн дашрамд дурдхад жүжигчин бүсгүйн хуриманд "Найзууд" киноны жүжигчид болох Мэттью Перри, Мэтт Ле Бланк нар уригдсан ажээ. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.