Яг л ээж шигээ
Заримдаа хүүхдүүд ээжийгээ эсвэл аавыгаа заримдаа өвөө, эмээгийнхээ багын төрхийг ялгахын аргагүй дуурайсан байдаг. Дэлхийд гоо сайхан, ур чадвараараа алдаршсан эдгээр эмэгтэйчүүдийн хүүхэд тэдний царай зүснээс гадна авъяас чадварыг нь ч дуурайсан байх нь гайхалтай.
ANGELINA JOLIE (1986) болон SHILOH JOLIE-PITT (2014)
Цэнхэр нүд, шаргал үс, энхрий уруул ... Тэднийг харьцуулаад харахад яг л ихэр мэт. 12 - хон настай тэрээр ирээдүйд аав, ээжийнхэээ мэргэжлийг өвлөн алдартай жүжигчин болох уу, эгэл жирийн амьдралаар амьдрах уу гэдгийг хэн ч мэдэхгүй.

CINDY CRAWFORD (1990) болон KAIA GERBER (2015)
Загварын ертөнцийн хатан хаан Синди Крофурд одоо ч гоо сайхан хэвээрээ. Үүнийг түүний охинтой авхуулсан зураг батлах мэт. Кейяа мөн л ээжийнхээ замаар загварын ертөнцөд гялалзаж буй залуухан нэгэн. 1996 онд төрсөн тэрээр 10 настай байхдаа анхныхаа тайзан алхаж байсан азтай охин.

MADONNA (1989) болон LOURDES LEON (2011)
Дэлхийн хамгийн алдартай , гайхалтай дуучны нэг бол Моданна юм. Харин түүний охин Lourdes Lion - оос түүний залуу дүр төрхийг харж болно.

SUSAN SARANDON (1977) болон EVA AMURRI MARTINO (2013)
Алдарт жүжигчний олноос онцгой харагдуулдаг нүдийг охин нь яг л дуурайжээ. Eva Amurri Martino ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч жүжигчин болсон юм. Тэрээр 1985 онд төрсөн бөгөөд өдгөө 33 настай.

REESE WITHERSPOON (1991) болон AVA PHILLIPPE (2010)
Холливуудын алдарт жүжигчин Reese Witherspoon охин Ава нь цаг хугацаа өнгөрөх тусам ээжтэйгээ тун ч адилхан болсоор байгаа билээ. Авагийн 2010 оны зургийг ээжийнх нь хүүхэд насны дүртэй харьцуулахад ялгахын аргагүй байгаа биз.

JULIANNE MOORE (1985) болон LIV FREUNDLICH (2013)
Алдарт жүжигчний үргэлжлэл болсон энэхүү охиныг Liv Freundlich гэдэг. 2002 онд төрсөн бөгөөд 16 настай.

MERYL STREEP (1994) AND MAMIE GUMMER (2015)
Олон олон оскар, алтан бөмбөрцгийн эзэн толгой эргэм амжилтыг дагуулсан Мерил Стрипын хувийн амьдрал ч тун гайхалтай. Түүний охин мөн л жүжигчин мэргэжилтэй. 1983 онд төрсөн.

BETTE MIDLER (1988) AND SOPHIE VON HASELBERG (2014)
Тэд мөн л урлагийн гэр бүл. Ген гэдэг үнэхээр гайхалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.











