Алимаар хийсэн амтат сарнай
Хоолныхоо десерт болгон энэхүү алимаар хийсэн сарнай хийгээд үзээрэй.

Хийхэд хэцүү мэт харагдаж байвч яг үнэндээ тун хялбархан. Танд чангаанзны чанамал, алим, гурил байхад болно.


Гурилаа зуурч, сайтар амраасны дараа элдэж зурган дээр үзүүлсэнчлэн хэрчинэ. Алимаа мөн адил хэрчээд бэлтгэсэн гурилан дээрээ эгнүүлэн тавь. Чанамалаа жигд түрхэж өгнө.


Богино долгионы зууханд 3 миунт орчим халаа. Энэ үед таны алим зөөлөрч, чанамалын амттай гурилтайгаа нийлэн сайхан амт орох болно.


Алим таньв зөөлрөсөн тул одоо хуулах хэрэгтэй.


Ингээд бэлэн болсон сарнайгаа хэвэндээ хийгээд 190 градустай шарах шүүгээнд 45 минут шар. Ингээд л таны амтат сарнай бэлэн болох болно.


Дээгүүр нь элсэн чихэр цацаж, чимэглэж болно.


Тун сайхан амттай сарнай болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







