“Зүрхэнд хүрсэн дуунуудыг сэтгэлд хоногштол дуулцгаая”
Дуу гэдэг хүний сэтгэлийг хөдөлгөж, ухаарал хайрлаж, үнэн үгийг зүрхэнд шивнэдэг бурханы бүтээл билээ. Тиймээс найрын сар болж байгаатай холбогдуулан “Зүрхэнд хүрсэн дуунуудыг сэтгэлд хоногштол дуулцгаая” уриатайгаар нэг сарын аян явуулж байна. Бид өдөр бүр нэг сайхан дууг үгтэй нь танд хүргэх болно. Сурахыг хүссэн дуунуудаа info@emegteichuud.mn хаяг руу явуулаарай. Таны хүсэлтийн дагуу нийтлэх болно. Ингээд хамгийн эхний дуугаа танд хүргэж байна. Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн үг, Соёлын тэргүүний ажилтан Д.Нармандахын үг “Орчлонг хайрлаарай” дууны үгийг сураад, дууны сандаа 1 дуу нэмээрэй.
"Орчлонг хайрлаарай"
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
НАмрын будан бүрхчинэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий
Дахилт: Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний амьдрал ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэвэрч хайрлаарай
Гэгээн дорны сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Злуухан амраагаа уучилж хайрлаарай
Замьлангын урсгал элээчихнэ ай хөөрхий
Дахилт: Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний амьдрал ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэвэрч хайрлаарай
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хувуучихна ай хөөрхий
Дахилт: Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний амьдрал ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэвэрч хайрлаарай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







