Нугасан хошуу хэв маяг үеэ өнгөрөөжээ
Өмнө нь хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд зургаа авахуулахдаа зүгээр л инээмсэглэж эсвэл дуран төв хардаг байсан шүү дээ. Харин өнөө үед охид, бүсгүйчүүд зураг авахуулах маш олон хэв маягтай болсон.



Энэ нь ч тэднийг илүү хөөрхөн, дур булаам харагдуулдаг. Нэгэн үе охидууд нугасан хошуу буюу уруулаа урагш цорвойлгон зургаа авах нь моданд орж байсан. Тэгвэл нугасан хошуу хэв маяг халаагаа өгч олны танил хүмүүс болоод, залуухан охид "загасан ангайлт" нэртэй шинэ позтой болсон байна. Энэ нь амаа үл ялиг ангайж, дээд шүдээ бага зэрэг ил гаргадаг поз юм. Сүүлийн хэд хоногоос энэ поз охид, бүсгүйчүүдийн дунд үнэхээр эрчтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







