Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнс

Сайхан инээмсэглэдэг эмэгтэй хүн хамгийн сайхан харагддаг. Тиймээс шүдэндээ өдөр бүр анхаарал тавих хэрэгтэй. Хоол идсэний дараа хичнээн шүдээ угааж, бохь зажилсан ч пааланг нь гэмтэж байдаг хоол хүнс бий. Доорх хүнсийг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй бөгөөд идхийнхээ өмнө шүдний пааланг хамгаалдаг оогоор угаах шаардлагатай. Хэрвээ таны шүд хүйтэн усанд янгинаж, сийгэж байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол аль хэдийнэ шүдний паалан алдагдаж эхэлсэн гэсэн үг юм. 

Шэйк 
Тун сайхан амттай энэхүү жимстэй сүү нь ихээр хэрэглэвэл шүдийг гэмтээдэг. Шейкэнд байгалийн бус гаралтай шүүснүүдийг нэмж өгдөг бөгөөд чихээр агуулдаг учир гэмтэл учруулдаг. 



   
Исгэлэн чихэр 
Шүдний дайсан бол чихэр гэдэг. Бүр тодруулбал исгэлэн чихрүүд шүдний пааланг гойд гэмтээдэг учир ам чимчигнүүлсэн энэхүү амттанаас татгалзах хэрэгтэй. 


Даршилсан хоол хүнс 
Хүнсийг удаан хугацаагаар хадгалахын тулд янз бүрийн химийн бодис хийдэг. Эдгээр бодис сөрөг нөлөөтэй бөгөөд биеийн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг учир хоолныхоо хачираас хасах хэрэгтэй. 

 Хийжүүлсэн ундаа
Үүнд зөвхөн ундаа биш пиво бас орно. Ялангуяа өнгөгүй ундаанууд шүдний пааланг ихээр гэмтээдэг. 




Үзэм
Үзэм зүрхэнд сайн, хүний биед ач тустай антиоксидантыг ихээр агуулдаг гэдэг ч өөрт агуулах чихэр нь шүдийг ихээр гэмтээдэг гэнэ.  


Иогурт буюу тараг
Энэхүү савласан таргууд нь химийн элемент агуулсан байдаг бөгөөд шүдний пааланг гэмтээгээд зогсохгүй харшил өгөх магадлалтай байдаг. Тиймээс жинхэнэ сүүгээр бүрсэн байгалийн тараг уухыг хичээгээрэй. 



Хэрвээ та дээр дурдсан хоол хүнсийг идсэн бол дараа нь амаа усаар зайлах хэрэгтэй, гэхдээ угааж болохгүй. Учир нь тухайн хүчиллэг хорууд шүдэндээр 1 цаг байх чадвартай байдаг юм. Тэгэхлээр цагийн дараа шүдээ угаах хэрэгтэй аж. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.