Ходоодоо цэвэрлэх арга

Ходоод гэдсэнд хорт бодис дүүрч гадагшлуулж чадахгүй удвал нүүрний арьс харлаж сэвхтэхээс гадна өтгөн хатаж эхэлдэг. Тиймээс гэрэлтсэн сайхан арьстай болж, өтгөн хатахаас сэргийлж болно. 



Өтгөн хаталтын эсрэг хамгийн энгийн хэрнээ хялбар арга бол өглөө бүр өлөн элгэн дээрээ бүлээн ус уух юм. Өдөр бүр тогтмол ууж хэвшвэл та өтгөн хатах зовлонг дахин амсахгүй. Түүнчлэн гэдэс цэвэрлэх өөр нэг хялбар арга зам бол байцаа чанасан усан дээр бага зэрэг давс хийгээд бүлээнээр нь уух. Мөн төмс чанасан бүлээн усыг уухад тустай. 

Харин ходоодоо цэвэрлэхдээ 

1. Мацаг барих

Хоёр хоног мацаг барих бөгөөд энэ хугацаанд ус болон сүү ууж болно. Энэ аргыг хэрэглэхэд ходоод бүрэн цэвэрлэгддэг. 



2. Ходоодоо угаах 

Хоёр литр буцалсан бүлээн усыг аяганд хийж тавина. Ингээд хоёр хөлөө салгаж өвдгөө нугалан хагас сууна. Бэлтгэсэн усаа том балгаж, зогсолтгүй залгилан  огиж гаргатлаа ууна. Дараа нь хөлөө нийлүүлэн зогсож 90 хэмийн өнцөг үүсгэн тонгойно. Зүүн гараар ходоодоо хөнгөн дарж, баруун гарын долоовор, дунд, ядам хурууг амандаа хийж хэлний угт хүргэж бөөлжүүлнэ. Бөөлжих үед хуруугаа авч усыг чөлөөтэй гаргана. Ус гарч дуусахад гашуун шүлс, ялимгүй шар ногоон өнгөтөй шингэн гарч болно. Энэ үед 1-3 удаа ус балгаж дахин бөөлжүүлнэ. Үүнийг өлөн үедээ долоо хоногт 1-2 удаа хийнэ. 

Гэхдээ хүчээр бөөлжүүлэх арга нь элэгний циррозтой хүнд хийхэд осолтой. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихсэж түүнээс болоод циррозтой өвчтөн цус алдаж болно. Хаймсуураар угаахад мөн ялгаагүй улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх сэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Оксана из Астаны (85.29.129.58) 2017-05-29 20:10:29
Медики уверяют - главное не то что вы едите а когда и сколько Это и есть основной принцип Оразы – верующие строго ограничивают прием пищи и воды с восхода до заката солнца Как оказалось пост позволяет нашему телу проявить скрытые способности – существенно повышается выносливость и сопротивление организма проходят многие болезни Объясняется это тем что организм очищается от вредных накоплений во внутренних органах и сосудах Ораза лечит мигрень изжогу кожные заболевания и аллергии Предупреждает инфаркты инсульты заболевания сердечно-сосудистой системы гастриты и язвы нормализует кровяное давление Не секрет что лишний вес – прямая дорога к сердечным заболеваниям и сахарному диабету Во время поста организм добывает энергию из наших лишних жировых отложений сжигая их Это приводит к очищению сосудов и сокращению сахара Улучшается общее самочувствие а мозг начинает лучше работать Постящимся не страшны потери памяти и расстройство ума Налаживается обмен веществ – лучше работают эндокринные ж
A (150.129.143.190) 2015-10-30 19:51:23
E