Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээх үед өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.
Ерөнхий
Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээхэд өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.
Шалтгаан
Харин харшил, шээс ялгаруулах замын гэмтэл (давсагны катетер тавих,гадны биет орох г.м.), шээс ялгаруулах сүвийн нарийсал зэрэг нь халдварын бус гаралтай шээсний сүвийн үрэвслийн шалтгаан юм. Цөөнгүй тохиолдол гадны халдвар орсноор халдварын бус уретрит нь халдварын гаралтайд шилждэг.
Явц
Шээхэд, ялангуяа эхэн үед нь хорсох, өвдөлт өгөх, хатгуулах. бүсэлхийгээр өвдөж, шээсний сүвнээс ялгадас гарах нь шээсний сүв үрэвсэх өвчний хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд юм. Ялгадас нь гол төлөв өглөөгүүр гарна. Энгийн нянгийн халдвараар үүсгэгдсэн үрэвсэл бол ялгадас нь их хэмжээтэй, эвгүй үнэртэй, цэнхэр-ногоон өнгөтэй салсслаг идээ шиг зүйл байдаг.
Эрэгтэй хүний шээсний сүв нь илүү урт нарийн байдаг онцлогтой боолхоор сүвний үрэвслийн шинж нь эрт, хурцаар илэрдэг. Харин эмэгтэйчүүдийн шээсний сүвний үрэвсэл нь илрэх шинж тэмдэг сул, эсвэл огт илрэхгүй байдлаар өрнөх нь бий.

Эрэгтэйчүүдийн хувьд үрэвсэл нь шээсний сүвнээс түрүү булчирхай, давсаг болон хуйхнагын эрхтнүүдэд дамжих аюултай. Түрүү булчирхайн үрэвсэл, төмсөг ба түүний дайврын үрэвсэл нь шээсний сүвийн үрэвслийн хүндрэлээс үүсч, яваандаа үргүйдэлд ч хүргэх эрсдэлтэй.
Эмэгтэйчүүдийн шээсний сүвний үрэвсэл нь үтрээний бичил орчны тэнцвэрийг алдагдуулж, давсагны үрэвсэл зэрэг шээсний замын бусад үрэвсэл болон хүндэрдэг.
Шээсний сүвний үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгйү бол шээсний сүв нарийсах буюу стриктура нэртэй хүнрэл үүсч магадгүй. Энэ өвчний үед шээсний гадагшлах хэмжээ, хүч нь сулардаг.







