Дуучин Ч.Алтантүлхүүр охинтой болжээ

“Малчин түмний дууч” хэмээх өргөмжлөлт СТА, дуучин Ч.Алтантүлхүүр гурван хүү төрүүлж, айлын дархан бэр болсон нэгэн билээ. Тэгвэл сошиал ертөнцөд   саяхан Ч.Алтантүлхүүр гурван хөвгүүнийхээ хамт  өлгийтэй нялх үрээ эрхлүүлж буй зураг түгсэн нь  сонсогч фенүүдийнх нь анхаарлыг татаж эхэлжээ. 

Тэрээр  өнгөрсөн сарын сүүлээр  “Малчин заяат бүсгүй” нэртэй  мюзиклын нээлтээ хийж, уран бүтээлийн олз омог арвинтай яваа дуучин бүсгүй маань тун удахгүй охин төрүүлж, алдарт эх болох хүсэлтэй яваагаа онцолсон нь бий. Хэвлэл мэдээллийн хараанд төдийлөн өртөлгүй, уран бүтээлээ чанартай туурвиж яваа  гэр бүлсэг бүсгүй маань  энхрий охины ээж болж, алдарт эхийн одон зүүх болзлоо хангасан бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.