Олны танил ганц бие ээжүүд
Ээж болно гэдэг хэзээд ч тийм амар байгаагүй. Ганц биеэрээ байсан амьдралаас хоёр, гурав магадгүй арав дахин ачаалал нэмэгдэж, өөрт гаргах цаг зав тодорхой хэмжээгээр багасдаг. Гэхдээ ээж болсон эмэгтэй хүн хэзээ ч болсон амьдралаас уйддаггүй. Олны танил сайхан бүсгүйчүүд ч энгийн эмэгтэйчүүдийн адилаар ганцаар хүүхэд өсгөж, жаргалтай амьдарч байна. Ингээд уншигчиддаа дэлхийн оддоос хэн ганц бие ээж байх замыг сонгосныг хүргэе.
1. Поп дуучин Сиара. Тэрээр багагүй хугацаанд болзож байсан реппер Future-с нэг хүүтэй салжээ. Одоогоор найз залуу байхгүй түүнд ганц бие ээж байна гэдэг тийм ч гунигтай зүйл биш гэсэн шүү.

2. Мариа Карей. Бүтэн зургаан жилийн хамтын амьдралаа дуучин бүсгүй болоод жүжигчин Ник Каннон нар нэг л өдөр дуусгасан. Тэгсэн ч дуучин эмэгтэй сэтгэлээр унасангүй. Ихрүүдтэйгээ сайхан амьдарч байна.

3. Кортни Кардашиан. Тэрээр удаан хугацааны туршид хамт байсан нөхрөөсөө салаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд гурван хүүхдээ өөрөө өсгөж байгаа билээ.

4. Бритни Спирс. Дуучин эмэгтэйг найм ба есөн настай хоёр хүүгийн ээж гэдгийг бид сайн мэднэ.

5. Мишель Уиллиамс. Жүжигчин эмэгтэй эдгээр бүсгүйчүүдээс магадгүй хамгийн гунигтай түүхтэй. Түүний хайрт залуу Хит Леджер 2008 онд амиа хорлосноор Мишель бүсгүй бэлэвсэрч ганц бие ээж болон амьдарсан. Тэдний охин одоо 8 настай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






