Селин Дион, Рене Анжелас нарын гайхалтай хайрын түүх
Үзэсгэлэнтэй төрх, гайхалтай хоолойгоор дэлхий дахинд танигдсан дуучин Селин Дион түүний мөнхийн хайр, үнэнч нөхрийн талаар хүргэе. Тэдний амьдрал үнэхээр сайхан үргэлжилж байсан боловч 2013 онд Рене Анжелас хорт хавдраар өвчилсөн нь Селинд хүнд цохилт болсон юм.















1980-иад он Рене, Селиний авъяасыг дэлхий нийтэд харуулахын талд ажиллаж эхэллээ.

1987 он. Нууцлаг романс. Энэ үеэс тэд хоёр биендээ дурлаж байсан ажээ.

1994 он. Гайхалтай хурим. Тэд 1991 онд сүй тавьсан боловч энэ нь олонд төдийлөн ил болоогүй байсан юм. Тэд өөрсдийнхөө харилцааг удаан нууж явсан ажээ.

1995 он. Амжилт үргэлжилсээр. Дионы алдар нэр улам дээшилж, тэдний хувийн амьдрал сайхан хэвээр байлаа.

1997 он. Шагнал дагуулсан дуу. 1991 онд дуучин бүсгүй "Үзэсгэлэн гоо ба жонон" хүүхэлдэйн киноны дууг дуулж тэр ондоо Оскар ба Гремми хүртсэн билээ. Удалгүй 1997 онд "Титаник" киноны дууг амьлуулан Академи Авардсын шилдэг киноны дуу шагналыг хүртсэн юм.

1998 он. Таагүй мэдээ. Энэ үеэс Ренегийн хавдар эхэлсэн байна. Хэдийгээр Селин шоу бизнест тун амжилттай явсан хэдий ч өөрийн хувийн амьдралдаа илүү их цагийг зарцуулахаар шийджээ.

2000 он. Ренегийн өвчин илааршиж Селин эргээд урлагтаа иржээ. Тэд хамтдаа хуримын ойн баяраа тэмдэглэж байна.

2001 он. Хүү төрлөө. Тэдний анхны хүүхэд төрсөн билээ. Хосууд хүүдээ Рене Чарлез нэр хайрласан юм.

2002 он. Тайзны ард. Селин энэ онд өөрийн "Шинэ өдөр ирнэ" нэртэй цомгийн нээлтээ Лас Вегасын алдарт Цезарь зочид буудалд хийсэн аж.

2007 он. Баяртай Лас вегас.

2010 он. Ихрүүдтэй танилц. Тэд 2010 оны 10 дугаар сарын 23-ы өдөр Нелсон ба Эдд ихрүүдтэй болсон юм.

2013 он. Хамтдаа дахин хорт хавдартай нүүр тулав. 2013 онд Ренегийн өвчин дахин сэдэрч хагалгаанд орсон бөгөөд энэ үед Селин Дион урлагаа орхиж, өөрийн хайраа сонгож байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

2015 он. Тэдний сүүлийн тэмцэл. Рене өөрийн гэртээ эмчлүүлж байсан бөгөөд Селин дахин Лас Вегаст ирсэн юм. Хэдийгээр тэр Ренегийн дэргэд байхыг хүссэн боловч Рене түүнийг тайзан дээр дахин гараасай хэмээн хүсжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(27.123.214.108)
2017-02-14 15:58:25
Dajgui tuuh b
0
0
0
Хариулах
(84.147.100.217)
2016-12-18 17:43:55
Gaihaltai
0
0
0
Хариулах
Заяа
(75.27.63.109)
2015-12-27 21:00:07
Мундаг дуучин дууг нь сонсоод сэтгэл тайвширч урам ордог
0
0
0
Хариулах







