Жигнэх шаардлагагүй амтат бяслагт бялуу хийх жор
Өөрийн гараар хоол бэлтгэнэ гэдэг зугаатай биш гэж үү? Ингэхэд баярын ширээнийхээ бялууг та өөрөө хийдэг үү эсвэл худалдаж авдаг уу? Бид танд өөрийн гараар хийхийг зөвлөмөөр байна: жишээ нь чизкейк. Хийх хэцүү гэж бодож байна уу? Эндүүрч байна! Бид танд гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой энэхүү зөөлөн амттаны 7 төрлийн жорыг санал болгож байна. Туршаад үзээрэй.

Уламжлалт баялагтай бялуу
Орц: 300 гр жигнэмэг (жишээ нь “Юбилейное”) 100-150 гр цөцгийн тос 500 гр маскарпоне, “Филадельфия” бяслаг эсвэл тослоггүй гашилсан сүүний бяслаг 200 мл 33-35%-ийн тослогтой цөцгий 150 гр элсэн чихэр 20 гр желатин Бэлтгэх арга: Желатинаа 100 мл хүйтэн буцалсан усанд хийгээд нэг цаг орхино. Жигнэмэгээ блендерт жижиглээд дараа нь дээрээс нь хайлуулсан тосоо нэмж бүгдийг сайтар хутгана. Цөцгийн тостой жигнэмэгээ хэвэнд (24-26 см-ийн диаметртэй) хийгээд сайтар чигжиж нягтруулаад дүүргэлтийг бэлтгэж дуусах хүртэл хөргөгчинд байлгана. Желатинаа халаана, гэхдээ буцалгаж болохгүй шүү. Хөргөөрэй. Цөцгийгөө элсэн чихэртэй хамт цохино. Дээрээс нь маскарпоне нэмж сайтар холино. Дээрээс нь желатинаа нэмээд дахин холино. Бэлэн болсон холимгоо жигнэмэгэн суурин дээр тавьж тэгшлээд хөргөгчинд 3-4 цаг байлгаарай.
Шоколадтай бяслагт бялуу
Орц: 150 гр үйрмэг жигнэмэг 50 гр цөцгийн тос 100 гр элсэн чихэр 120 мл хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхий 150 гр хар шоколад 2 хоолны халбага нунтаг какао 200 гр цөцгийтэй бяслаг
Бэлтгэх арга: Буцалсан устай саван дээр савтай шоколадаа хайлуулна. Дараа нь хөргөөрэй. Жигнэмэгээ блендерт хийж жижиглэнэ. Хайлуулсан цөцгийн тос, 1 хоолны халбага элсэн чихэр нэмээд сайтар холино. Бэлэн болсон сууриа хэвэндээ хийж чигжээд хөргөгчиндөө хийнэ. Хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхийгөө хөөсрүүлээд дээр нь эхлээд хөрсөн шоколадаа нэмээд дараа нь жоохон усанд найруулсан нунтаг какао нэмнэ. Бүгдийг болгоомжтой хутгаарай. Цөцгийтэй бяслагийг элсэн чихэртэй цохино. Шоколадан холимогтой нийлүүлээд хутгана. Хөлдөөсөн суурин дээрээ тавина. Хөлдөөгчинд 1 цаг байлгана. Хөлдөөгчөөс гаргаад хөргөгчинд 30 минут байлгаад чизкейкээ зүсэж болно.
Самар, нэрстэй
Орц: 500 гр аарц 500 гр зөөхий 1 стакан элсэн чихэр 200 гр самар (бүйлс, кешью, хушга) 100 гр нэрс эсвэл нэрсний чанамал 150 гр цөцгийн тос 200 гр желатин 150 гр хасарваань эсвэл хатаасан чангаанз
Бэлтгэх арга: Самар, хасарваань (хатаасан чангаанз) жимсээ блендерт жижиглээд хайлуулсан цөцгийн тостойгоо хольж хэвэндээ туурга үүсгэн суурийг бэлтгэнэ. Желатинаа уусгана. Аарц, элсэн чихэр, зөөхийгөө нэгэн жигд болтол цохино. Дээрээс нь желатин нэмээд дахин нэг удаа сайтар холино. Дээрээс нь нэрс эсвэл нэрсний чанамал нэмээд дахин нэг удаа сайтар холино. Бэлэн болсон холимгоо суурин дээр асгаад хөргөгчинд 3-4 цаг байлгана. Суурь нь хангалттай сайн биежих үед чизкейкээ шинэхэн жимс эсвэл чанамлаар чимэглээрэй.
Гадилтай
Орц: 350 гр үйрмэг жигнэмэг (“Юбилейное” болно) 150 гр цөцгийн тос 3 гадил 2 хоолны халбага нимбэгний шүүс 450 гр аарц 200 мл цөцгий 2 хоолны халбага сахарын пүдр 1,5 хоолны халбага желатин Бэлтгэх арга: Жигнэмгээ блендерт хийж жижиглээд дараа нь хайлуулсан цөцгийн тостойгоо холино. Бэлэн болсон сууриа хэвэнд хийж тэгшилнэ. Желатинаа 6-7 хоолны халбага халуун усанд хийгээд бүрэн уустал хутгана. 2 гадил жимсийг нимбэгний шүүстэй хамт блендерт жижиглэнэ. Дараа нь аарц, цөцгий, сахарын пүдр нэмнэ. Крем шиг болтол хутгаад дараа нь хутгангаа желатинаа удаанаар хийнэ. Бэлтгэсэн холимгоо жигнэмэгэн суурин дээр асгаад хөргөгчинд 3-4 цаг царцаана. Бэлэн болсон чизкейкийг хэвнээс нь салгаад гадилаар чимэглээрэй.
Эх сурвалж: xopom.com
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






