Өхөөрдөм жүжигчин Жейкоб Трамблей

Жил бүр дэлхий нийтийг дэлгэцийн өмнө бүтэн зургаан цагийн турш суулгаж чаддаг Оскарын наадам өчигдөр болж өнгөрлөө. Олон удаа шагналд нэр дэвшсэн хэдий ч хүндэт "алтан хүн"-ийг хүртэж чадаагүй байсан Леонардо Дикаприо наадмын гол хүн байсан. Мөн хэвлэлийнхэн болоод үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан жүжигчин бол бяцхан Жейкоб Трамблей байлаа.
 


Тэрээр 2006 онд Ванкуверт төрсөн ажээ. Түүний уран бүтээл нь Смөрфс киноны 2 дугаар ангид Блү Уинслоу-н дууг оруулснаар эхэлсэн юм. Мөн тэрээр 2015 онд дэлгэцнээ гарсан "Өрөө" кинонд тоглосон бөгөөд тус дүрээр Critics Choice Awards-д нэр дэвшин, шагнал хүртсэн юм. Өчигдөр болж өнгөрсөн Академийн наадамд тэрээр шилдэг туслах эрэгтэй дүрээр нэр дэвшлээ. 



Эллений шоунд оролцох үеэрээ Жейкоб "Би том болоод найруулагч болохыг хүсдэг. Гэхдээ Стивэн Спилберг, Жей.Жей.Абрамс зэрэг шиг биш" хэмээн хэлжээ.  




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.