Пиццаны ороомог хийх амттай жор

Нэгэн хэвшмэл хоолноос уйдаж, онцгой зоог хийхийг хүсэж байна уу? Тэгвэл пиццаны ороомог хийх жорыг хүргэж байна. 



Орц: 

Hot Italian sausage /халуун ногоотой машиндсан мах байж болно/ - 500гр 
Пиццаны зуурмаг - 500 гр 
Оливын тос - 1 цайны халбага 
Амтат чинжүү - 3 төрөл /шар, улаан, ногоон/
Сонгино - 1 ширхэг 
Амтлагч / Italian seasoning/ - 1 цайны халбага 
Сармис - 2 хумс 
Бяслаг - 3 хэрчим 
Салям хиам - 6 хэрчим 
Гахайн мах - 4 зүсэм 
Моззарилла - 1/2 аяга 
Өндөг- 1 ширхэг 
Марина соус - 1 аяга 



Хийх арга: 

3 төрлийн чинжүүгээ нарийн хэрчиж сонгино, сармис, амтлагч / Italian seasoning/ амталж шарна. Махаа шарж болгоно. Пиццаны зуурмаг дээрээ махаа тавиад, амталж шарсан чинжүүгээ тавиад, салям хиам, гахайн мах, бяслаг, моззарилла тавиад орооно. Өндгөө сайтар холиод амсрыг сайтар наасан ороомог дээрээ жигд түрхэнэ. Ингээд 190C -д 30 минут шарна. Бэлэн болсон ороомогоо идэхэд хялбар болгож хэрчээд дуртай зүйлтэйгээ хачирлаж идээрэй. 

Пиццаны ороомог хийх видео заавар 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.